CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

"Отгонтэнгэр" Их Сургуульд Монгол Хятадын Найрсаг солилцооны төв байгуулагдав

11-03-2016 14:30

МУ-ын "Отгонтэнгэр" Их Сургуулийн Монгол Хятадын Найрсаг солилцооны төвийн нээлтийн арга хэмжээ 11-р сарын 2-ны өдөр боллоо. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны тусламжтайгаар байгуулагдсан энэ Найрсаг солилцооны төвийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн, Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй, Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү И-мин, "Отгонтэнгэр" Их Сургуулийн Захирал Н. Энхзаяа, тус их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б. Одгэрэл нар оролцож, Ян Чиндүн болон Энхзаяа нар Найрсаг харилцааны төвийн хүндэт самбарыг байршуулсан байна.
Дараа нь мөн БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны тусламжтайгаар тохижуулан тун саяхан ашиглалтад оруулсан Хүмүүнлэгийн сургуулийн Оюутнуудын бие даалтын төвтэй танилцав. Ли Вэй Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвөөс оюутны бие даалтын төвд шаардлага бүхий ном бичиг бэлэглэх болно гэж илэрхийлсэн байна.
Энэ оны 7-р сард "Отгонтэнгэр" Их Сургуулийн 25 жилийн ойн үеэр БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин тус сургуульд зочилж, Элчин сайдын нэрэмжит анхны тэтгэлгийг тус сургуульд олгосон юм байна.


/Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагжч М. Цэцэн/


Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100