CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

АЯГА УСНЫ ТУС

11-03-2016 16:28

   Зарим хүний ажил гэр хоёр нь хоорондоо харьцангуй хол зайтай болохоор, өглөө эрт цэвэр агаарт гүйж, дасгал хөдөлгөөн хийхийн тулд үргэлж хар үүрээр босож яагаа ч үгүй байхад юм иддэг. Уг нь өглөө сэрмэгцээ юуны өмнө аяга бүлээн ус ууж, хагас цагийн дараа өглөөний цайгаа уух нь эрүүл мэндэд ашигтай. Яагаад гэвэл шөнө унтаж байхад хэдийгээр хүний биеийн олон эрхтэн амардаг боловч хоол боловсруулах системийн эрхтнүүд, ходоод гэдэс ажилласаар л байдаг. Тэд таны үдэш идсэн хоол хүнсний зүйлийг задлан шимэгдүүлж, шингээхийн тулд шөнөжин зогсолтгүй ажиллаж, үүрээр арайхийн дуусгаад амарч эхэлдэг.
   Хэрэв өглөө эрт хоол идвэл ходоод гэдэс амарч чаддаггүй. Иймээс өглөө сэрмэгцээ аяга буцалсан бүлээн ус (зөгийн балтай бол бүр сайн) ууж, хагас цаг өнгөрсний дараа сая юм идэх нь хамгийн зөв зүйтэй арга билээ. Түүнээс гадна хүмүүс бүтэн шөнөжин унтаж амрахдаа амьсгалын замаар ус чийгээ алдаж, өглөө шээсний дараа хүний эрхтэн, арьсны ус чийг ууршин гадагшилж шингэний дутагдалд орсон байдаг. Тийм учраас өглөө сэрмэгцээ юм идэлгүй аяга буцалсан бүлээн ус уувал биеийн чийг, шингэний дутагдлыг нөхөхөөс гадна хортой бодисыг гадагшлуулж, бие махбодыг цэвэршүүлдэг ажээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100