Дэлхийн хамгийн том шилэн тавцан
11-03-2016 16:42
Энэ оны 5-р сарын 1-ны Майн баяр буюу хөдөлмөрчдийн өдрөөр Бээжин хотноо дэлхийн хамгийн том “Шилэн тавцан” нээлтээ хийсэн юм. Энэхүү тавцан нь 32.8 метрийн урттай, 415 м.кв талбайтай, далайн түвшнээс 798 метр, газраас 400 метр өндөрт оршдог байна.
Бээжингийн Пинггу дүүрэг, Шилинсиа цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан энэхүү шилэн тавцанг титан ашиглан барьжээ. Дэлхийн хамгийн томд тооцогдож байсан АНУ-ын “Grand canyon”-ий шилэн тавцангаас даруй 11.4 метрээр урт шилэн тавцанг нь 1 мкв бүр нь 700 килограмм, нийт 2000 хүний даацтай аж. Эргэн тойрон байгалийн үзэмж төгс тус газрыг паркыг жил бүр 300,000 мянган аялагчид үзэж сонирхдог байна. Та дэлхийн хамгийн өндөр шилэн тавцанд зочилсноор 133 давхар барилгатай тэнцэх өндрөөс орчноо тольдон харах боломжтой юм.