CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Мөнгө гуйвуулах чадавхтай робот олны анхаарлыг татаж байна

10-31-2016 11:28

2016 оны Бээжингийн олон улсын санхүүгийн үзэсгэлэн яармаг 27-нд боллоо. Жил болгоны санхүүгийн үзэсгэлэн яармагийн үеэр өндөр технологийн бүтээгдэхүүнүүд олны анхаарлыг ихэд татдаг. Энэ жилийн хувьд "Ухаалаг робот" олны анхаарлын төвд байлаа.

Банкны картын оролттой, хурууны хээ уншигч болон тоон товчлууртай робот "ONE" нь бусад роботын адил дуулж бүжиглэх чадвартай бөгөөд банкны олон үйлчилгээг ч бүрэн гүйцэтгэж чаддаг байна. Тайлбарлагч "ONE"-гийн "гэдэс" уруу нь банкны картаа хийж, нууц дугаараа оруулж, мөнгө шалгах, гуйвуулга хийх зэрэг үйлчилгээг хийж танилцуулж байлаа. Цэнэг нь дуусвал "ONE" робот өөрөө залгуур хайж олоод автоматаар цэнэглэчихдэг ажээ.

Н.Пүрэвжав орчуулав

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100