CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

ӨМӨЗО-ны залуу хөгжмийн зохиолч Э.Нарс МУ-ын "Алтан намар" хөгжмийн наадмаас шагнал хүртэв

10-31-2016 11:56

МУ-д жил бүр зохион байгуулагддаг "АЛТАН НАМАР-2016" хөгжмийн их наадам 10-р сарын 29-нд өндөрлөлөө. Тус хөгжмийн наадмаас ӨМӨЗО-ны залуу хөгжмийн зохиолч, Өвөр Монголын "Урлагийн Их Сургууль"-ийн хөгжмийн зохиомжийн багш Эрдэмтийн Нарс "108 хорол" рафсоди хөгжмийн бүтээлээрээ "Гоцлол, цөхүүл хөгжмийн бүтээл"-ийн төрөлд шагнал хүртлээ. Тэрээр мөн энэ өдөр МУ-ын "Урлагийн гавъяат зүтгэлтэн", Төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.
Э.Нарс нь МУ-ын Хөгжим бүжгийн коллежд 7 жил сурч, МУИС-д магистр цол хамгаалсан юм байна. Залуу хөгжмийн зохиолчдоо уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100