Хөлөнбуйр нутаг мөнгөн дээлээ өмсжээ 2016 оны 10 сарын 28 өдөр 15:54
Энэ сарын 27-нд Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн зарим нутгаар анхны цас орсон байна. Цасны дараа Хөлөнбуйрын тал цээж ариусгам цэлийн үзэгдээд, байгаль эх мөнгөн цасаар урласан үзэмжит бүхнээ нүдний өмнө дэлгэлээ.