CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

ХКН-ын Төв Хороо 36 жилийн дараа намын дотоодын улс төрийн амьдралд шинэ дүрэм тогтоож байна

10-28-2016 14:00

10-р сарын 27-ны өдөр ХКН-ын 18 дахь Төв Хорооны 6-р бүгд хурал Бээжинд өндөрлөв. Энэ бол ХКН-ын шинэ сонгуулийн удирдах хамт олон анх удаагаа намын байгуулалтын асуудлаар Төв хорооны хурал хуралдуулж байгаа бөгөөд тал бүрээр намаа чанд засах тухай хөтөлбөрийн чанартай хоёр бичиг баримт "Шинэ нөхцөл байдал дахь Намын дотоодын улс төрийн амьдралын тухай зарчмууд", "ХКН-ын намын дотоодын хяналтын дүрэм"-ийг баталсан байна. Үүнээс гадна, бүгд хурлаар бас "нөхөр Ши Жиньпинээр төв болгосон намын төв хороо" гэж албан ёсоор дэвшүүлэн, бүх намыг гишүүд нөхөр Ши Жиньпинээр төв болгосон Намын төв хорооны тойронд эв санаа нэгтэйгээр тал бүрээр намаа засахыг үргэлжлэн ахиулж, нам ард олныг эв санаа нэгтэйгээр удирдан Хятадын онцлогтой социализмын үйл хэргийн шинэ байдлыг бий болгохыг батлах хэрэгтэй гэж уриалжээ.

Намын дотоодын улс төрийн амьдралыг эрчимжүүлэх нь тал бүрээр намаа засахын үндэс суурь болно. Нам нь намаа удирдан, намаа чанд засахад намын дотоодын улс төрийн амьдралыг удирдах, чанд болгохоос эхлүүлэх хэрэгтэй гэж ХКН-ын XVIII их хурлаас хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин олон удаа цохон тэмдэглэсэн юм. Харин энэ удаагийн "тал бүрээр намаа чанд засах"-аар гол сэдэв болгосон Төв хорооны бүгд хурлаар "Шинэ нөхцөл байдал дахь Намын дотоодын улс төрийн амьдралын тухай зарчмууд"-ыг баталсан нь 36 жилийн дараа Төд хорооны бүгд хурлаар намын дотоодын улс төрийн амьдралд шинэ дүрэм тогтоосон байна. Бээжин Их Сургуулийн цэвэр засаглалын тухай судалгааны төвийн орлогч дарга Жуан Дэшүй хэлэхдээ, \Бичлэг 1\

ХКН-ын XVIII их хурлаас хойш илрүүлсэн асуудлаас үзэхэд, их олон дээд шатны удирдлага авилгын хэрэгт орооцолдсон байна. Үүний үндсэн шалтгаан нь намын дотоодын улс төрийн амьдрал хэвийн бус байгаад байна. Намын дотоодын улс төрийн амьдрал хэвийн болоход хүрвэл эртнээс сурган хүмүүжил хийж, эртхэн нүүр тулан хэлэлцэж болох юм. Ингэвэл намын дээд шатны удирдах боловсон хүчин авилгын хэрэгт орооцолдохгүй болох юм. Бид одоо тал бүрээр намаа засах гэж ярьж байна, хэрхэн тал бүрээр засах, хэрхэн чанд засах бэ гэвэл намын улс төрийн амьдралаас эхэлж чанга баримтлах хэрэгтэй, нэн чухал нь удирдах боловсон хүчинд сүрдүүлэг болж, сайн сайхан улс төрийн экологийн орчинг бий болгох хэрэгтэй гэжээ.

Шинэ нөхцөл байдалд, олон шатны удирдах байгууллага болон удирдах боловсон хүчин, онцгойлон намын төв хороо, төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо зэрэг өндөр албан тушаалтнуудыг гол болгож, намын дотоодын улс төрийн амьдралыг улам журамжуулна гэдгийг бүгд хурлаар онцолжээ. Хятадын Үндэсний Засаг Захиргааны Коллежийн профессор Жү Лижягийн үзэж байгаагаар, Төв засгийн удирдагч өөрийн биеэрээ үлгэр жишээ болж ажиллах нь маш чухал ач холбогдолтой юм байна.

ХКН-ын 18-р их хурлаас хойш, Төв хорооны Сахилга бат шалгах комисс болон түүний олон шатны салбар байгууллагууд авилгатай тэмцэх эрч хүчээ нэмэгдүүлж, "бар" болон "ялаа" зэргийг цохихыг баримталсан байна. Авилгагүй ариун цэгц улс төрийг байгуулж, авилгатай эрс шийдэмгий тэмцэх нь намын дотоодын улс төрийн амьдралыг эрчимжүүлж, журамжуулах чухал үүрэг мөн. Эрхбиш ялзрал доройтол байдлыг заавал арилгаж, авилга байвал заавал залхааж, авилгатай тэмцэх ажилд "хориотой бүс үгүй", ямар ч уучлалгүй байхыг баримтлахыг чухалчилсан байна. Бээжин Их Сургуулийн Цэвэр засаглалын байгуулалтыг судлах төвийн орлогч дарга Жуан Дэшүй:

"Намын дотоодын улс төрийн амьдрал бол зөөлөн тушаа байж, тэрээр мөн ч хатуу чанга хориг хязгаар шаарддаг. Онцгойлон авилгатай тэмцэх арга хэмжээ болон цэвэр засаглалын байгуулалтаар намын дотоодын улс төрийн амьдралыг бодитойгоор ахиулах хэрэгтэй. Хамгийн чухал нь бид цэвэр засаглалыг байгуулснаар авилгатай тэмцэх ажлыг намын дотоодын улс төрийн амьдрал дахь "хурц сэлэм" болгож, тэдгээр намын дүрэм журмыг эвдсэн, ялзран доройтсон хүмүүсийг хатуу залхаан шийтгэх ёстой" гэжээ.

Намын дотоодын хяналтыг эрчимжүүлэх нь Марксизмээр удирдуулсан улс төрийн намд байнга тавигдах шаардлага, мөн намын чанга засаж удирдах чухал арга барил болох юм. Энэ удаагийн бүгд хурлаар "ХКН намын дотоодын хяналт удирдлагын заалт"-ыг баталж, намын дотоодын хяналт удирдлагад "хориотой бүсгүй", "онцгой тохиолдол" байхгүй гэдгийг онцолжээ.

Энэ удаагийн бүгд хурал нь "Нөхөр Ши Жиньпинээр гол болгосон ХКН-ын Төв хороо" гэдгийг албан ёсоор дэвшүүлжээ. Үг---5

18-р их хурлаас хойш, бидний авилгатай тэмцэх, эдийн засгийн хөгжил, ардын амьдралыг сайжруулах, ядууг тэтгэх зэрэг нь бүгд нөхөр Ши Жиньпины удирдлага дор ил тод амжилтад хүрсэн юм. Хятад улс өдгөө өөрчлөлт болон хөгжлийн чухал шат үе болох шилжилтийн чухал шат үед оршиж байна. Ийм байдалд гол зангилаа үзэл ухамсар байх хэрэгтэй. Энэ нь мөн нэр хүндтэй байх ёстой, энэ нэр хүнд байснаар сая бидний өөрчлөлтийн арга хэмжээ, чиг бодлого, стратегийн зорилт практикийн явцад үнэнхүү биелэгдэх болно. Иймээс миний бодлоор 6-р бүгд хурлаас нөхөр Ши Жиньпинээр гол болгоно гэж дэвшүүлсэн байна гэжээ.

ХКН-ын Бүх Хятадын 19-р төлөөлөгчдийн их хурлыг 2017 оны сүүлийн хагас жилд Бээжинд хуралдуулж, бүх намын бүх гишүүд нөхөр Ши Жиньпинээр гол болгосон намын төв хорооны дэргэд нягтарч, намыг бүх талаар чанга засаж, төв чанга улс төрийн орчин бий болгож, нам нь ард түмнийг удирдаж, Хятадын онцлогтой социализмын шинэ ажил үйлсийг нээн хөгжүүлэхийг батлах хэрэгтэй гэсэн тогтоолыг бүгд хурлаас баталжээ.

                                                                                              \Сайн-Өлзий орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100