Зуун настай эмээ хорвоог дахин харлаа
10-27-2016 16:22
Энэ сарын 26 -ны өдөр зуун настай өвчтний мэс заслын дараах боолтыг авлаа
Жү Шяолон эмээ энэ жил нас сүүдэр 100 хүрчээ. Эмээгийн нүдэнд таван жилийн өмнө цагаа унаж, улмаар сүүлийн хоёр жилийн хугацаанд хараагүй болсон гэнэ. Хэдийгээр нүдэнд нь мэс засал хийх боломж байсан ч түүний өндөр нас ямар нэгэн байдлаар хүндрэл авч ирж болзошгүй гэсэн айдас хүмүүст байсан байна. Тэгвэл зэвсэгт цагдаагийн Жэжян эмнэлгийн эмч нарын баг түүнд мэс засал хийжээ.
Энэ сарын 25-наас 26-ны өдрүүдэд өндөр настны ар гэрийхэний зөвшөөрлөөр настанд хийсэн хагалгаа амжилттай болсон байна. Өнөөдөр түүний хараа хэвийн байдалдаа буцан орж байгаа гэнэ.
Синьхуа агентлагийн сэтгүүлч энэхүү үйл явдлыг эхнээс нь дуустал сурвалжилжээ.
Эх сурвалж: Синьхуа агентлаг
Энэ сарын 26-ны өдөр зэвсэгт цагдаагийн Жэжян эмнэлэгийн эмч мэс заслийн дараа Жү гуайн харааг шалгаж буй нь
Өндөр настан мэс заслийн орон дээрээс буулаа
Энэ сарын 26-нд зэвсэгт цагдаагийн Жэжян эмнэлэг эмч нар мэс заслын дараа өндөр настанд үзлэг хийж, харааг нь шалгаж байгаа нь