CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Г. Намжил профессорын эрдэм шинжилгээний зохиол бүтээлийг хэлэлцэв

10-25-2016 17:42

Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын доктор, эрдэмтэн Г. Намжилын эрдэм шинжилгээний бүтээлийг судлан хэлэлцэх хурал энэ сарын 23-ны өдөр Төвийн Үндэстний их сургуульд боллоо. Хуралд Хятадын их дээд сургууль, судалгааны байгууллагын төлөөлөл багш эрдэмтэн судлаачид оролцсоноос гадна Монгол, Чех улсын эрдэмтэд зорин ирсэн байлаа. Мөн дотоод гадаадын их дээд сургуулийн эрдмийн зэрэг горилогч оюутан залуус өргөнөөр оролцсон юм. Хурлын үеэр Ц.Хишигтогтох, Мандах, С.Дулам, Сэцэнмөнх, Сарангэрэл, Мөнхзаяа зэрэг 14 эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, эрдэмтэн Г.Намжилын эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны арга, судалгааны үр дүн ололт амжилтыг хэлэлцэн ярилцаж, шүүмж өрнүүллээ.


Төмөрголт, С.Өвөртал нар мэдээлэв

Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын эрхлэгч, профессор Цогт тус хурлыг эрхлэн хийх болсон  тухайгаа ярьж байгаа нь

Монгол улсын их сургуулийн профессор С. Дулам талархалын үг хэлж, сэтгэгдэлээ илэрхийлж буй нь

Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын ахмад профессор, монгол аман зохиолын нэрт эрдэмтэн Мандах баяр хүргэж, сэтгэгдэлээ илэрхийлж буй нь

Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын ахмад профессор Ц.Хишигтогтох илтгэл тавьж буй нь

Өвөр Монголын багшийн их сургуулийн профессор Төмөрбагана “Монголын эртний уран зохиолын судалгаанд нэмэрлэсэн шинэ хандив ” сэдвээр илтгэл тавьж, “Намжил профессорын бүтээл нь аман зохиолд тулгуурласан боловч бичгийн болон Хятадын уран зохиол дээр суурилсан, домог зүйн ерөнхийлсөн судлалын аргаар судалсан бүтээл байдаг гэдгийг онцлон ярилаа

Хятад улсын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач, профессор Сэцэнбат “Монгол эртний уран зохиолын судлал дахь домог зүйн хараас”, Г.Намжил профессорын ‘Долоон өвгөн нэрт одны судар’ судлалын жишээн дээр гэх илтгэл тавьж, Г. Намжил нь домог зүйн үүднээс монголын эртний уран зохиолыг судалсан гэдгийг онцлон тэмдэглэсэн юм

Өвөр монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн профессор Хүрэлша “ Г. Намжил профессорын монголын эртний утга зохиолын судлалын онцлог ” сэдвээр илтгэл тавьж, түүний бүтээлийг өндрөөр үнэлсэн юм

Өвөр Монголын үндэстний их сургуулийн профессор Б. Сүхээ “Г.Намжилын бүтээл нь уран зохиолыг хорвоо судлалын өнцгөөс өргөн дэвсгэртэй, уудам хараагаар судалж амжилт олсон бүтээл ” гэж өндрөөр үнэлэв

Монгол улсын их сургуулийн профессор Хишигсүх багш хурал хөтлөж байгаа нь

Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын профессор Өлзий илтгэл тавьж, суурь материалыг сайн цуглуулж, судалгааны хүрээ хэмжээг өргөтгөж , судалгааг гүнзгийрүүлэв гэж Г. Намжил багшийн бүтээлийг өндрөөр үнэллээ

 

Өвөр Монголын их сургуулийн монгол судлалын дээд сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын профессор Мөнхзаяа  “Г.Намжил профессор нь алтайн язгуур хэлтний онолын судалгааг сайн судлахгүй бол монгол домгийн судлалыг цаашид гүнзгийрүүлж чадахгүй гэдэг талаас нь бүтээлээ туурвиж, эрдэм шинжилгээний ажлаа гүнзгийрүүлж чадсан байна ” гэж үнэлэн ярилаа

Хятадын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Ү. Начин 

Г. Намжил профессорын буддын шашны утга зохиолын судлалын талаарх шинэ давалтыг өгүүлэх нь ” илтгэл тавилаа

Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын профессор Сарангэрэл багш Г. Намжил профессорын ‘ Долоон өвгөн нэрт одны судар, судлалын зан үйлийн утга учир ” сэдвээр илтгэл тавьж байгаа нь

Монгол улсын соёл урлагийн их сургуулийн профессор Даваасүрэн  “Доктор профессор Г. Намжилын нэг сэдэвт бүтээлд хийсэн зарим ажиглалт ” сэдвээр илтгэл тавьж буй нь

 

 

Хятад улсын төвийн үндэстний хэлний орчуулгын товчооны Монгол хэлний тасгийн эрхлэгч Алтанабагана “Чингисийн засаг ба билэг ” нь хэвлэгдээд удаж байгаа боловч үнэ цэнээ алдаагүй, судалгааны арга нь  залуу эрдэмтэн судлаачид үлгэр дуурайл болсоор байгаа гэдгийг онцоллоо

Мянгад Эрдэмт “Олон туйлт соёлын орчин дахь монгол сонгодог судлал профессор Г. Намжилын монгол утга зохиол судлалын амжилтыг мөрдөх нь ” сэдвээр илтгэл тавилаа

Баруун хойдын үндэстний их сургуулийн профессор Сэцэнмөнх баярын үг хэлж буй нь

Төвийн үндэстэний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын профессор,докторантын жолоодогч багш Г. Намжил хуралд оролцогчдод талархал илэрхийллээ

Бээжин их сургуулийн профессор, шүлэгч Дулаан хурлыг дүгнэн ярьж байгаа нь

Хуралд оролцогчид хамтдаа дурсгалын зураг татуулав

Г.Намжил профессорын шавь нар багшдаа цэцэг бэлэглэж, баяр хүргэлээ

Г.Намжил профессор шавь нарын хамт

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100