CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бээжингийн Монголчуудын 36 дахь наадам боллоо

10-24-2016 14:45

Тэртээ 1981 онд анх зохион байгуулагдаж байсан Бээжингийн Монгол наадам энэ сарын 22-ны өдөр ёслол төгөлдөр тэгш дүүрэн сайхан боллоо. Төвийн үндэстний их сургуулийн спортын талбайд болсон тус наадам хүүхэд багачуудын хөхүүн дуу, хөгжим, бүжиг морин хуурын их эгшиг дор нээлтээ хийж, газар газраас ирсэн Монголчууд хүчит бөхийн барилдаан сонирхож, сурын уухай дор сайхан наадав. Мөн сагс, хөлбөмбөг гэхчилэн багийн спортын тэмцээн уралдаан болж, Монгол хувцас загварын тоглолт болсон. Энэ удаагийн наадамд Бээжин хотноо суралцаж, ажиллаж, амьдарч буй Өвөр Монгол, Шиньжян, Хөхнуур нутгийн Монголчууд, мөн Монгол улсын оюутнууд зэрэг 10 мянга гаруй хүн хүрэлцэн ирж оролцлоо. Бээжингийн Монгол наадмыг анх 1977 оны Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуулийн Монгол хэл утга зохиолын ангийн оюутнууд санаачилж, Төвийн Үндэстний их сургууль, Үндэстний хэвлэлийн хороо, Үндэстний хөгжим бүжгийн бүлгэм, Үндэстний хэвлэлийн үйлдвэр, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн Үндэстний судлах төв, Бээжингийн их сургууль зэрэг байгууллага Монгол үндэстнүүд хамтран 1981 оны 5-р  сарын 17-ны өдөр Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуулийн спортын талбайд зохион байгуулж байжээ. Эдүгээ 36 дахь  жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам монгол ёс, соёлоо уламжлан хөгжүүлэхийг үндсэн зорилгоо болгосон байдаг. Мөн Бээжин дэхи зуун мянга гаруй Монгол үндэстнүүдийн соёлын амьдрал төдийгүй Хятад улсын бусад олон хотод аж төрж буй Монгол үндэстнүүдэд үлгэр дууриал үзүүлж байдаг онцлог наадам билээ.  
   Бээжингийн Монгол наадмаас хийсэн фото сурвалжлагыг танд хүргэж байна.

 

 

  

   

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
860010-1116160100