Шандугийн шар тал дахь музейн үзмэр түүх өгүүлнэ
10-20-2016 18:04
Шандугийн шар тал... Энэ сайхан газар нутагт Их Юань гүрний дээд нийслэл байсан гэдгийг олон хүн мэднэ. Тэгвэл Юань гүрний дээд нийслэлийн энэхүү буурь, тууринаас өмнө тийш 5 орчим км газарт нэгэн музей бий. Тус музейд Юань гүрний дээд нийслэлийн тууриас олдсон түүхийн дурсгалт олон эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Уг музейн загварыг алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн зураг дизайныг зохиосон Ли Шин Ган хийжээ. Уулын аман дахь хуучин уурхайн хонгилыг түшиглэж босгосон тус музей нь нийт 6991 метр.кв талбайтай бөгөөд гол үзмэр бүхий барилга нь 5701 метр.кв юм байна. Музей нь газраас доош 2 давхар дээшээгээ хоёр давхар аж. Эртний урчуудын ур ухааныг шингээсэн олон эд өлгийн зүйлс тус музейд байхаас гадна түүхийн ховор нандин сурвалж бичгүүд ч хадгалаатай байдаг. Ингээд энэхүү музейгээс хийсэн фото сурвалжлагыг хүргэе.