CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Жан Дэжян Монгол улсын УИХ-ын дарга М. Энхболдтой уулзав

10-19-2016 10:15

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян 18-нд АИХ-ын ордонд, "2016 оны ХКН болон дэлхийн яриа уулзалт"-д оролцож, Хятадад айлчилж байгаа Монгол улсын Ардын намын дарга, Монголын УИХ-ын дарга М. Энхболдтой уулзсан байна.

Жан Дэжян хэлэхдээ, эдүгээ Хятад Монголын харилцаа ялгам хөгжиж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр, дарга Ши Жиньпин тантай уулзаж, хоёр нам, хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож, нийтлэг ойлголтод хүрсэн, энэ нь хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг цаашид ахиулах нь лавтай. БХАТИХ Монголын УИХ-тай байх найрсаг хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хоёр орны удирдагч нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хамтаар хэрэгжүүлж, хоёр орны харилцааг шинэ үе шатанд гаргахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Хоёр орны парламентын харилцааг бүх талаар гүнзгийрүүлж, Монгол Хятадын харилцааг цаашид хөгжүүлнэ гэдгээ Энхболд илэрхийлжээ.

\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100