Дэлхийн хамгийн жижиг музей
10-19-2016 16:48
![](http://p1.img.cctvpic.com/photoworkspace/contentimg/2016/10/19/2016101916470711581.jpg)
Их Британи улсын “Yorkshire Wally” тосгоны иргэд телефон утасны бүхээгийг өөрчлөн музей болгожээ. Энэ нь дэлхийн хамгийн жижиг музейд тооцогдох аж. Музейд хэдийгээр нэг хүн орж болох зай бий ч гишгих боломжгүй. Учир нь шалаар нь дүүрэн хуучны гэрэл зураг, сонин дэлгээстэй байдаг байна. Музейн үзмэрийг гурван сард нэг удаа шинэчлэх гэнэ. Музейг үүсгэн байгуулагч Белли сэтгүүлчдэд ярилцага өгөхдөө: “Бидний музей энд зочилсон хүмүүсийн сонирхолыг татаж чадлаа “хэмээжээ.
Дашрамд өгүүлхэд Белли болон түүний баг энэхүү музейгээ Геннисийн номонд бүртгүүлэхээр хүсэлт илгээгээд байгаа гэнэ.
![](http://p1.img.cctvpic.com/photoworkspace/contentimg/2016/10/19/2016101916470879474.jpg)
![](http://p1.img.cctvpic.com/photoworkspace/contentimg/2016/10/19/2016101916470817101.jpg)
![](http://p1.img.cctvpic.com/photoworkspace/contentimg/2016/10/19/2016101916470769989.jpg)
![](http://p1.img.cctvpic.com/photoworkspace/contentimg/2016/10/19/2016101916470760232.jpg)