CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Дуран хараан дахь Дархан муумингань” цуврал номын нээлт болов

10-18-2016 17:51

 

“Дуран хараан дахь Дархан муумингань ” цуврал номын нээлтийн ёслол, судлан ярилцах хурал энэ сарын 18-ны өдөр Бээжингийн “Хятадын эрин зууны дурсгалын хөшөөний музей”-д боллоо. “Дуран хараан дахь дархан муумингань” цуврал номыг Гуан мин өдрийн сонин, Дархан муумингаа холбоот хошууны захиргаа, Хятадын үндэстний гэрэл зураг урлагийн хэвлэлийн хороо хамтран хэвлүүлжээ. Тус ном нь хоёр мянга шахам зураг, 300 мянга шахам үсэгтэй. Синьхуа агентлагын тэргүүний найруулагч Чэнь Шяо бүөнээр удирдуулсан урлаг соёлын зүтгэлтэн,  нэрт эрдэмтэд гэрэл зурагчдаар бүрдсэн баг 2014 оны 4-р сараас эхлэн тухайн газарт ажиллаж, нарийн нямбай нягтлэн бичсэн энэхүү цуврал номыг уншигчид хэдийнээ хүлээж байгаа билээ. Энэхүү цуврал ном нь “Уяач Балтсүх ”, “ Дуунд дуртай хоёр настан”, “Өндөр бал, Хувирч буй тосгон”, “Туяагийн дурдан алчуур”, “Монгол залуугийн нутаг буцсан аялал”, “Үхэр худгийн төмс”, “Хавт Хасарын хойчис”, “Өвөл цасгүй дүүрэнгийн тал” гэх найман номоос бүтжээ.

  

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ
860010-1116160100