CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Монгол улсын иргэдэд хөнгөлттэй үнээр үйлчилдэг эмнэлэг

10-17-2016 15:08

Энэ удаа бид ӨМӨЗО-ны Хөх хотод байрлах Олон улсын монгол эмнэлгийн талаар товч мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Тус эмнэлэг нь 2008 онд Өвөр монголын засгийн газрын төслөөр хэрэгжиж 2010 оны 2-р хагаст албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 19 давхар нийт 70,000 квм талбай бүхий уламжлалт европ анагаах ухааны хослуулсан томоохон цогцолбор эмнэлэг юм. Хэвтэн эмчлүүлэх 1300 ортой ба амбулаторын эмчилгээ, түргэн тусламж, яс хугарал гэмтэлийн төв болон эмнэлгийн харьяа монгол эмийн үйлдвэртэй. Уламжлалт анагаах ухаанаар өөр өөрийн салбартаа хүндлэгдэх байр суурийг эзэлдэг шилдэг доктор профессор эмч нарыг нэг доор цуглуулж чадсанаараа онцлогтой. Мөн олон улсад боловсрол дээшлүүлсэн шилдэг залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлэн 1700 гаруй ажилчин албан хаагчид иргэдэд үйлчилдэг. Сүүлийн жилүүдэд монголчууд тус эмнэлгийг зорин үйлчлүүлэх нь ихэссэн. Тиймээс хүмүүсийн хамгийн ихээр зорин очдог тасгуудын талаар товч мэдээлллийг өгье.
1.Яао хас эрхлэгч эмчтэй таван засаглал тасаг
Тус тасагт цус харвалтын дараах мэдээгүйжилт, хэл ярианы саатал,  бүх төрлийн нуруу, ясны өвчин, мэдрэлийн болон саа өвчтэй хүмүүс тусгайлан зорьж очдог ба ийм өвчтэй хүмүүс дугаарлан үзүүлдэг.  Өвчний байдлаас хамаарч 10-21  хоногийн эмчилгээ нь нэг курс эмчилгээ болдог.
2.Хангайбаатар эрхлэгч эмчтэй цусны өвчин, хавдарын тасаг
 Эрхлэгч эмч нь өөрийн 30 гаруй жилийн дадлага туршлагаар хийсэн тан эмээр хорт хавдар, элэгний хатуурал, бөөрний эмгэг, цусны хорт хавдар зэрэг эмгэгүүдийг эмчилдэг байна.
3.Шүр эрхлэгч эмчтэй цусны өвчний тасаг
Энэ тасагт цус багадалт, биеээр цусан толбо гарах, цусны хорт хавдар зэрэг өвчнүүдийг эмчилдэг ба сүүлийн жилүүдэд хаана ч гормоноос өөр төрлийн эмчилгээ байхгүй байгаа цусны судасны үрэвсэл буюу vasculitis өвчилсөн олон мянган хүүхдүүдэд зорин очиж эмчлүүлдэг.
Эмнэлгийн дэд захирал Чэн сарнай эмч тус өвчнийг монгол эм танг хэрэглэн эмчилээд эмчилгээний үр дүн 90- ээс дээш хувьд хүрсэн судалгаа байдаг. Үнэхээр л гормон хэрэглэхгүйгээр  тангаар тус өвчнийг өнөөдрийг хүртэл амжилттай эмчилсэээр байна.
Мөн зүрхний эмгэгийн тасаг, дотоод шүүрлийн эмгэгийн тасаг,  сэтгэцийн  эмгэгийн  тасаг зэрэг тасгууд өөр өөрийн онцлогт  эмчилгээгээрээ олон    төрлийн өвчнийг эмчилдэг.
Эмчилгээний зардалын хувд ямар өвчин хэд хоногоор хэвтэхээс шалтгаалаад өөр өөр үнэтэй байдаг боловч дундаж үнэ ханш нь 8000-20000 юань  орчим байдаг байна.
Тус эмнэлгийн давуу тал зөвхөн монгол хүн та өөрийн гадаад пасспортаар шинжилгээ эмчилгээний төлбөр / европ эм, дусал тариа, тангийн үнэ ороогүй болно/ 30 хувь хөнгөлүүлэн үйлчлүүлдэг.


Б. Төгсөө

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100