CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил цэгцтэй явагдаж байна

10-13-2016 17:39

Олон улсын олимпын хорооны Бээжингийн 2022 оны өвлийн олимпыг зохицуулах комисс 12-нд Бээжинд хэвлэлийн бага хурал хийлээ. ОУОХ-ы орлогч дарга Жуан Антонио Самаранч Бээжингийн 2022 оны өвлийн олимпын бэлтгэл ажлыг бүрэн үнэлсэн байна.

Жуан Антонио Самаранч: Бээжингийн 2022 оны өвлийн олимпын бэлтгэл ажлыг маш түргэн эхлүүлж, цэгцтэй явагдаж байна. Жанчхүү, Яньчиний тэмцээний талбай ч зорилтоо тогтвортой биелүүлж байна. Дэлхийн зэрэглэлийн өвлийн спортын төвийг байгуулснаар Хятад улсын улам олон иргэд өвлийн спортод идэвхтэй оролцуулах болно гэжээ.

Бээжин хотын орлогч дарга, Бээжингийн өвлийн олимпын гүйцэтгэх дэд дарга Жан Жяньдүн хэвлэлийн бага хуралд Бээжингийн өвлийн олимпын одоогийн бэлтгэл ажлын ахицыг танилцуулсан байна.

Хурлын үеэр Зохицуулах комиссын дарга Алехандр Жуков Бээжингийн өвлийн олимпын хорооны тайланг сонсож, ажил байдалтай танилцсаны дараа, 300 сая ард иргэдийн оршин амьдарч байгаа өргөн уудам энэ газар нутагт дэлхийн зэрэглэлийн өвлийн спортын төвийг байгуулж байна. Бээжингийн 2022 оны өвлийн олимпын сайн сайхан хүсэл мөрөөдөл яг биеллээ олж байна гэжээ.


\Навч\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100