CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Сүбэйгийн монголчууд уламжлалт аргаар ширдэг оёж байна

10-11-2016 14:54

Гансү мужийн Сүбэйгийн монголчууд эсгий ширдэг оёж өвлийн дулаалгаа зэхэж эхэллээ. Субэйгий монголчуудын уламжлалт гар хийцийн эсгий ширдгийг "тойруул", "ширдэг", "орны ширдэг", "олбог" зэрэг хэдэн төрлөөр ангилдаг. Эсгий ширдэг хийхэд олон дамжлагатай. Тухайлбал, эсгий элдэх, утас ороох, оёх, зурах, эсгэх, хатгах, эмжих зэрэг уламжлалт гар оёдлын аргаар хийдэг байна. Эсгий ширдэг хүйтэн, чийг, салхи, доргилтоос хамгаалдаг бөгөөд эдлэхэд хялбар, хэрэглэхэд бөх, мөн үе гишүүний өвчнийг эмчлэх жор болдог юм. Түүнчлэн эсгий ширдэг нь гар урлалын болон түүхийн үнэ цэнэтэй байдаг.

                                                                                             \Навч\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100