CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Америк Оросын аюулгүй байдалд заналхийлж байна гэв

10-10-2016 14:26

Синьхуа Агентлагийн мэдээ: 9-нд Оросын Гадаад хэргийн сайд Лавров: Америк түрэмгийллийн үйл ажиллагаа явуулж байгаа нь Оросын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд заналхийлж байна гэжээ.

Тэрээр мөн өдөр Оросын Телевизийн 1-р сувгаар: Орос Америкийн харилцаанд үндсэн өөрчлөлт гарч байна. Өдгөө Америкийн Орост явуулж буй үндсэн бодлого бол Орост хорсох явдал юм. Америк Орост хорссон үг хэлж байгаа бөгөөд Оросын үндэсний ашиг сонирхол, Оросын аюулгүйн байдал заналхийлэх түрэмгийллийн үйл ажиллагаа шууд явуулж байна. Орос маш урт удаан хугацаанд Америкийн үйл ажиллагаанд "Стратегийн хүлцэл"-тай хандсан гэжээ.

Лавров: Ерөнхий байдлаас үзвэл Өрнөдийн удирдагчид Орост назгай хандаж байна. Харин Өрнөдийн зарим орон Оросын ерөнхийлөгч Путины хэлсэн үгэнд доромжлох байр суурьтай хандаж буй бөгөөд "Хэн нь илүү доромжилж байгаагаараа өрсөлдөж" байна гэжээ.

Сирийн байдлын тухай тэр хэлэхдээ, Америкийн Сирийн засгийн газрын армид цохилт өгөхийг баримталж буй "Сэтгэл нь хөөрсөн хүмүүс" хүлээцтэй байж, байвал зохих арга хэлбэрээр аливаа эрсдэлд үнэлгээ өгөхийг шаардаж байна гэжээ.

                                                                                        \Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100