Даралт тогтворжуулах хоол хүнс
09-29-2016 14:45
Даралт ихсэх багасах, цус харвалт нь эахимаг насны хүмүүсийн дунд ихэвчлэн зонхилдог.Иймд хоол хүнсний хэрэглээгээ хэрхэн зөв зохицуулах бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Цусны даралт ихсэх, багасах өвчин нь цус харвалтанд хүргэж улмаар хэвтэрт орох, саажих, тахир дутуу болох гэх мэт маш олон сөрөг, муу үр дагавар дагуулдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх эсвэл цус харвалтын дараах эмчилгээ, сэргээн засах хоолны дэглэмийн талаар мэдээлэл хүргэж байна.
1.йнга тогтворгүй ихсэж, багасадаг эсвэл өмнө нь харвалт өгч байсан хүмүүс өдөр тутмын хоол, ундныхаа давс, элсэн чихэр, өөх тосны хэмжээг эрс багасгаж улмаар огт хэрэглэхгүй байх нь хяналтанд байдаг хДавс, элсэн чихэр, өөх тос хэрэглэхгүй байх – Эртнээс нааш 3 цагаан хор хэмээн яригдаж ирсэн давс, чихэр, өөх нь хүний биеийн цусны даралтыг тогтворгүйжүүлж ихэсгэж багасгах нөлөө маш өндөр байдаг. 1 чимх давсанд 1000мг содиум агуулагддаг нь цусан дахь сахар болон бүлэгнэлийн хэмжээг ихэсгэж даралт ихсэх хангалттай шалтгаан болдог. Тиймээс даралт нь баүмүүст чухал хэрэгтэй. Мөн чихэрлэг ихтэй чихэр, нарийн боов, амттан, давс, өөх тос ихтэй хайрсан хуурсан хоол нь даралтанд ихээхэн сөргөөр нөлөөлдөг гэдгийг анхаарч хоолны дэглэмээ зохицуулаарай.
2. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо – Эдгээр хүнс нь хүний цусны даралтыг байх ёстой хэмжээнд нь барьдаг хамгийн үр дүнтэй байгалийн хоол хүнс юм. Мэдээж шинэхэн эрүүл жимс, ногоо сонгож хэрэглэх хэрэгтэй. Нэн ялангуяа гадил жимс, тарвас, нимбэг, авокода, байцаа, бууцай, улаан лооль, сармис, майлз болон гүн ногоон өнгөтэй навчит ургамал, хүнсний ногоог голчлон хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж заншвал аяндаа цусны даралт тогтворжиж, цусны харвалтаас урьдчилан сэргийлж чадна. Жимс жимсгэнийг хоолны өмнө эсвэл дараах амттан болгож, шинэхэн ногоогоор оливын тос, нимбэг зэргээр амтлан давсгүй шинэ ногооны салат хийж идэж заншаарай.
3. Бүхэл үр тариа – Харвасан болон байнгын даралт ихсэж багасаж тогтворгүй байдаг хүмүүс өдөр тутмын хоол хүнсэндээ бүхэл үр тарианы бүтээгдэхүүн хэрэглэж занших нь чухал. Үүнд бор гурил, овьёосны гурил, кааш, хөц будаа, гурвалжин будаа, улаан буудайн гурил, хар талх байнга хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь цусан дахь сахарын хэмжээг жигд байлгаж, цусны даралтыг хэвийн нөхцөлд барих хамгийн тустай бүтээгдэхүүн.
4. Цагаан загас, өөх тосгүй мах – Загасны мах нь зурх судасны даралттай хүмүүст хамгийн зөв махан бүтээгдэхүүн болдог. Хэрвээ хонь, үхэр, тахиан мах хэрэглэдэг бол давсгүй, өөх тосгүй, шарж хууралгүйгээр хоол хийж идэж заншаарай.
5. Оливын тос хамгийн сайн нь – Зүрх судасны өвчтэй, даралттай, харвасан өвчтөнүүд хоолныхоо хэрэглээнд сайн чанарын оливын тосыг л хэрэглэх хэрэгтэй. Энэ нь таны эрүүл мэндэд олон талаар ач тустай. Харин өөх тос, ургамлын тос, шар тос зэрэг хурц тосон төрлийн зүйлсээс татгалзахыг санаарай.
6. Тослог багатай, тослоггүй сүү, тараг хэрэглэж болно. Гэхдээ ер нь сүүтэй цайнаас илүү давсгүй бор цай, ногоон цай, цэвэр ус л хамгийн зөв сонголт шүү. Хийжүүлсэн ундаа, чихэрлэг жимсний шүүс зэргээс татгалз.
7. Самар – Бүх төрлийн самар, наран цэцгийн самар, хушига зэрэг нь зүрх судасны үйл ажиллагааг тэтгэдэг.
Цусны даралт ихтэй, даралт байнгын тогтворгүй байдаг, чихрийн шижинтэй, харвалттай, харвалт өгч байсан бүх насны хүмүүс дээрх хоолны дэглэмийн дагуу өдөр тутмын хоол хүнсний хэрэглээгээ зохицуулан байнга хэрэглэж занших хэрэгтэй. Хэсэг хугацаанд дээрх хоол хүнсийг хэрэглээд даралт хэвийн болмогц хоолны дэглэмээ хаядаг алдаа дутагдал гаргадаг хүмүүс байдаг. Ингэснээр та өөрийн эрүүл мэнд, амь насыг дахин аюулд орхилоо гэсэн үг. Тиймд дээрх хэрэглээ, хоол хүнсний дэглэмийг насан туршын өдөр тутмын байнгын хэрэглээ болгосноор та даралт, харвалт, зүрх судасны өвчин, чихрийн шижингээс ангижирч чадна.