CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бүрэнжаргал "Алтан гадас" одонгоор энгээрээ мялаалгалаа

09-29-2016 10:21

Монгол улсын засгийн газраас ӨМ-ын Багшийн их сургуулийн байгалийн гамшиг судлах төвийн захирал доктор профессор Бүрэнжаргалын монгол соёл судлалын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол улсын төрийн дээд одон "Алтан гадас" одонгоор шагнах ёслол энэ сарын 26-ны өдөр Хөххотод боллоо.
Уг арга хэмжээнд Монгол улсын ШУА-ын дэд захирал акедемич Т.Дорж тэргүүтэй Монгол улсын арав гаруй эрдэмтэн судлаачид болон ӨМ-ын Багшийн их сургууль, ӨМӨЗО-ны хөгжил судлалын төв, Боловсролын танхим зэрэг холбогдох байгуулагын удирдлагууд оролцав.
Өвөр Монголоос энэ онд Олон улсын монгол судлалын холбооны гишүүн, эрдэмтэн Ж.Рэнцэндорж, Цойжинжав болон Бүрэнжаргал нарын эрдэмтэд Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгасан юм.

Талын Дуу Хоолой радиогийн сэтгүүлч Хасмөчир мэдээлэв

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100