CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

2018 оны өвлийн олимп 500 хоног үлдлээ

09-28-2016 10:32

2018 оны 2-р сарын 9-ээс 25 хүртэл болох Пеон Чангийн өвлийн олимп БНСУ-ын Пеон Чан муж, Каннын хот болон Чонсон мужид зохиогдох хүртэл 500 хоног үлдээд байна.

Пеон Чангийн өвлийн олимпыг зохион байгуулах хороо тэмдэглэхдээ, "Өдгөө өвлийн олимп хүртэл 17 сар хүрэхгүй хугацаа үлдсэн бөгөөд бэлтгэл шатны ажилдаа орлоо. Өвлийн олимпын 12 талбай ордны дотор зургааг нь шинээр байгуулах бөгөөд өнөөдрийн байдлаар ажил 88 хувьтай явж байгаа буюу 11 сараас өмнө барьж дуусгана. Бусад 6 зал талбайг олон улсын стандартын дагуу шинэтгэн байгуулж байна" гэв.

Тээврийн томоохон зам харилцаа нь өргөн хэмжээний биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулахад чухал хүчин зүйл болдог. Олимпийг зохион байгуулах хорооноос мэдээлснээр, "Өдгөө байгуулж буй хурдны төмөр зам 2017 оны 6-р сард дуусах бөгөөд нийслэл Сөүл болон Пеон Чангийн хооронд зорчих хугацааг 3-1 цаг хүртэл богиносгож, олон улсын онгоцны буудал хүрэх цагийг ч урьдын 3.5 цагаас 2 цаг хүртэл багасгана. Түүнчлэн Ёон Донгийн 2-р хурдны замыг 2017 оны 6-р сард тавьж дуусгана.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100