CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад, Японы ном хэвлэлийн салбарынхан туршлага солилцов

09-27-2016 11:34

Хятадын Мэдээлэл Хэвлэл, Радио, Телевиз, Киноны Үндэсний Ерөнхий Газрын Импортын удирдлагын хэлтсээс зохион байгуулж буй "Хятад, Японы ном хэвлэлийн зохиогчийн эрхийн менежметийн туршлага солилцох хурал" 24-ний өдөр Японы Токиогийн Олон улсын ном бичгийн яармагийн төвд болов. "Яньши", "Шинжлэх ухаан"-ы болон Шанхайн Зам Харилцааны Их Сургуулийн хэвлэлийн газар мөн Хятадын барилга, аж үйлдвэрийн хэвлэлийн газар, Японы Зохиогчийн эрхийн брокерын компани зэрэг байгууллагуудын төлөөлөгчид Хятад, Япон хоёр орны ном бичгийн зах зээлийн онцлог, хэтийн төлөв зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн, шинээр хэвлэгдсэн япон хэлний номуудыг танилцуулсан байна.

 

9-р сарын 23-25-ны өдрүүдэд болж буй 2016 оны Токиогийн Олон улсын ном бичгийн энэхүү яармагт Хятадын 30 гаруй хэвлэлийн газар оролцон улс төр, эдийн засаг, уламжлалт соёл, урлаг, уран зураг, уран бичлэг, хүүхдийн ном зэрэг 1000 гаруй төрлийн номыг дэлгэн үзүүлж байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100