CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Дэлхийн анхны задгай зочид буудал ашиглалтад орлоо

09-27-2016 13:43

Энэ 9-р сарын 21-ны өдөр Швейцарь улсад зочид буудал нь амрагчдын тав тух орчин нөхцлийг дээд зэргээр бүрдүүлэх ёстой гэх хэвшмэл ойлголтыг эвдсэн, дэлхийн анхны байгаль дундах задгай Null Stern зочид буудал ашиглалтад оржээ. Дан ор, ширээ сандлаас өөр юу ч үгүй тус буудал далайн түвшнээс 1970 метр өндөрт өргөгдсөн Алпас ууланд байрлаж буй бөгөөд эргэн тойрон өндөр уулс, үзэсгэлэнт байгаль алган дээр тавьсан мэт харагдах аж. Тус буудалд нэг хоноход 210 ам доллар зарцуулах гэнэ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongolian.news.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100