“Тэнгэрийн нүд” түүний онцлох долоон өнцөг
09-26-2016 17:18
1. Хятадын Шинжлэх ухааны академи болон Одон орон судлалын төвийн их бүтээн байгуулалтын үр дүнгээр бий болсон “Тэнгэрийн нүд” буюу FAST дуран 2016 оны 9-р сарын 25 -ны өдөр туршилтаар ажиллаж эхэллээ.
2. “Тэнгэрийн нүд”-ийг барьж байгуулах газрыг сонгохоос эхлээд туршилтаар ажиллах хүртэл нийтдээ 22 жилийг зарцуулжээ.
3. “Тэнгэрийн нүд” нь диаметрээрээ дэлхийд тэргүүлээд зогсохгүй, Хятад улсын шинжлэх ухаан судалгааны томоохон амжилт төдийгүй, инновацийг хөгжилд чухал дэвшил авч ирэх юм.
4. “Тэнгэрийн нүд нь” 4450 хэсэг ойлтын хавтан болон дурангийн нүд гэсэн хоёр хэсгээс бүтжээ. Дурангийн нүд нь сансар орчлонгоос долгион хүлээн авах бөгөөд хамгийн гол төхөөрөмж нь юм байна.
5. Уг судалгааны бүтээлийг ажиллуулах мэргэжлийн баг 3-5 жилийн хугацаанд дурангийн чадавхийг хамгийн өндөр түвшинд хүргэхийг зорьж байна .
6. “Тэнгэрийн нүд”-ний хэвийн ажиллагааг хангахын тулд эргэн тойрны 5 км-ын радиус дотор гар утас болон аппарат ашиглахыг хориглоно.
7. “Тэнгэрийн нүд” туршилтаар ажиллах хугацаандаа ”Crab pulsar” одыг судлах юм байна. Туйлийн цэгт өндөр хурдаар эргэлддэг энэхүү одыг судлах нь дэлхийн татах хүч болон хар нүхний судалгаанд ихээхэн нэмэр болно. Цаашлаад сансар огторгуйгаас шинэ гариг од нээх, тэдний үүсэл гарал, хувиралыг судлахад “Тэнгэрийн нүд” чухал нөлөө үзүүлнэ.
Холбогдох мэдээллийг эндээс...
http://mn.cctv.com/2016/07/08/ARTI7kRj7mdJEM7HT43Stg87160708.shtml