CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

2016 оны пара олимпын наадам өндөрлөв

09-20-2016 16:38

18-ны орой Риогийн Corcovado уулын хормой дахь Маракана цэнгэлдэх хүрээлэнд 15 дахь удаагийн зуны пара олимпын наадам өндөрлөж, 160 улс орон, бүс нутгийн Парал олимпын тамирчид дуулж, бүжиглэн, баяр ёслолоо тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн 12 хоногийн турш, Пара олимпын 4400 гаруй тамирчин ширүүн өрсөлдсөн байна. Пара олимпын наадмын тасалбар 2 сая гаруй борлуулагдаж, 150 гаруй улс орон, бүс нутагт уралдаан тэмцээнийг уламжлан нэвтрүүлсэн байна.

Хятадын Пара олимпын тамирчид 1984 оноос хойших хамгийн сайн амжилт гаргаж, нийт 107 алт, 239 медаль хүртэж, 51 төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож, алтан медаль болон нийт медалийн тоогоороо завсаргүй дөрөв дэх удаагаа тэргүүлсэн байна.

Алтан медалийн хувьд, Их Британи 64 алтаар хоёрт, Украйн 41 алтан медалиар гуравт жагссан байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100