Дэлхийн зах зээл өөд тэмүүлж буй Хятад гар утас
09-19-2016 14:53
Энэ оны хоёрдугаар улирал буюу 3-р сараас 6 сар хүртэлх хугацаанд Хятадын зах зээлд зарагдсан нийт гар утасний 17,2 хувийг тус улсын үндэсний үйлдвэрлэгч болох Huawei брендийн гар утас эзэлжээ. Түүний араас OPPO, VIVO, MI буюу шио-ми гар утаснууд борлуултаараа жагссан бол Apple утас жагсаалтын тавд бичигджээ. Ийнхүү Хятад ухаалаг утаснууд дотоодын зах зээлд борлуултаараа тэргүүлж эхэлсэн төдийгүй дэлхийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч болохоор өсөн өндийж эхэлжээ.
Амжилтын үндэс судалгаа бас дахин судалгаа
Хятадын албан ёсны тайланд дурьдсанаар: Энэ оны 8-р сард Хятад брэндийн ухаалаг утас 4 сая 471 мянга гаруй ширхэг худалдаалагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,2% хувиар нэмэгдсэн байна. Тэгвэл шинээр зах зээлд гаргасан Хятад брендийн гар утаснууд нь 114 төрөл загвар байсан бөгөөд энэ нь мөн өнгөрсөн онтой харьцуулхад 44,3% хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарч байна.
Хятад брэндийн ухаалаг утас технологийн салбарт ийнхүү “шинэ хавар”-ыг авчирсан нь судалгаа, шинжилгээ, бүтээлч хөдөлмөртэй зайлшгүй холбоотой. Тухайлбал Huawei компани жилийн нийт орлогын 10-аас дээш хувийг зөвхөн судалгаанд зарцуулдаг гэнэ. Өнгөрсөн онд тус компаны шинэ бүтээгдэхүүний судалгаанд 79 мянган хүн оролцсон нь нийт ажилчдын 45 хувийг эзэлжээ. Мөн судалгаанд зарцуулсан зарлага, нийт зарлагын 15,1 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн оны 12-р сарын 31-ны өдрийг хүртэл тус компаны нэхэмжилж авсан тусгай эрхийн зөвшөөрөл 50377 байгаа нь бас анхаарал татаж байгаа юм.
Технологийн шинэ судалгаа Huawei компаны хөгжилд асар том орон зайг хэдийнээ бий болгожээ. Мэдээж шинэ технологи судалгаанд, шинэ санаа хэрэгтэй. Мөн хэрэглэгчийн шаардлага ямар түвшинд байгааг сэргэгээр мэдэх нь чухал. Бүтээгдэхүүн болон үйлчилгээг хэрэглэгчийн санаанд нийцүүлэх хэрэгтэй. Мэргэжлийн хийсвэр сэтгэмжийг бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодит үйл явцтай хэрхэн уялдуулах вэ? гэдгийг гүйцэд бодож чадвал сая хэрэглэгчидэд таалагдсан бүтээгдэхүүнтэй болж чадна хэмээн Huawei компаны захирал Рэн Жэнфэй үргэлж хэлдэг байна.
Хэрэглэгчийн шаардлагыг дагах хэрэгтэй
Гар утасны зайнаас нь гэмтэл илэрсэн учраас Galaxy Note7 ухаалаг утсыг зах зээлээс эргүүлэн татна гэдгээ Самсунг компани энэ сарын хоёрын өдөр мэдэгдсэн. Гэвч тус брендийн утсыг эргүүлэн татах улсын жагсаалтанд Хятад улс багтаагүй юм. Энэ нь Хятадын хэрэглэгчдийн анхааралыг татаад зогсохгүй Бээжингийн авиа компани Самсунгийн Galaxy Note7 утсыг онгоцонд авч орохыг зөвшөөрөхгүй гэж энэ сарын 13-ны өдөр мэдэгдсэн. Үүний дараа Хятадын бүтээгдэхүүний чанарт хяналт тавих ерөнхий товчоо Самсунгийн Хятад дахь охин компантай хэлэлцсэний эцэст энэ оны 7-р сарын 20 -ноос 8 сарын 5 ны хооронд худалдаалагдсан Galaxy Note7 гар утсыг эргүүлэн татахаа мэдэгджээ.
Эдгээр мэдээллийн дараа гар утасны зах зээлийг ажиглагч Шиан Лиган: Гэмтэлтэй ухаалаг утасыг эргүүлэн татаж байгаа нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж байгаа явдал юм. Самсунгийн гар утасны цахилгаан зайны хэргийг ингэж шийдвэрлэж, хэрэглэгчийн төлөө санаа тавьж байгаа энэ үйл явдал нь Хятадын бренд ухаалаг утасны нэр хүндийн төлөө юм гэж хэлжээ.
“Huawei компани 28 жилийн турш хэрэглэгчээ дээдэлж, үүнийг өөрийн соёл бүх ажилчдын уриа дуудлага болгож чаджээ “
Хамтран ажиллаж, хамтдаа хөгжинө
Хятад брендийн утаснуудын дотоод борлуулалт тогтвортой дээшилхийн зэрэгцээ, гадаад зах зээлд ч идэвхтэй хөл тавьж эхлэв. Huawei бренд Ази номхон далай, Европ тивийн олон улсад танигдаж, OPPO, VIVO зэрэг гар утас Энэтхэг, Зүүн Өмнөд азийн орнуудын зах зээлд зарагдаж байна. Улмаар хэрэглэгчдийн ташаалд хүрчээ.
Huawei компаны мэргэжилтэн: Тус брендийн гар утасны борлуулалт сайн байгаа хэдий ч ашиг бага байна. Дээд зиндааны хэрэглэгчдийн зах зээл нь тус компаны ирээдүйн өнгө төрх юм гэжээ.
Huawei бүх дэлхийн хэмжээнд нийт 80000 судалгааны ажилтантай, судалгааны 16 төв, 1500 гаруй туршилтийн тасагтай аж.