CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Цаг уур шинэ төлөв байдалд орно

09-18-2016 14:30

Дэлхийн цаг уурын байгууллага 16-ны өдөр Женевт мэдэгдэл нийтэлж, маш халуун цаг агаар улмаар нэмэгдэж байна. Энэ нь хойшдын шинэ хэвийн байдал болох төлөвтэй. Энэ жилийн агаарын дулаан бүгд шинэ рекорд тогтоож, 2016 он түүхэнд тэмдэглэж эхэлснээс хойших хамгийн халуун жил болох боломжтой байна гэжээ.

Тус мэдэгдэлд тэмдэглэхдээ, дэлхийн цаг агаар дулаарч байгааг умард туйлын далайн мөснөөс харж болно. Америкийн үндэсний мөс цасны тоо баримтын төвийн 9-р сарын 15-ны хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, умард туйлын далайн мөсний талбай 9-р сарын 10-нд хамгийн бага түвшинд хүрч, 20-р зууны 70-аад оны сүүлчээс 40 хувиар буурчээ. Энэ нь 2007 онд үүнийг тэмдэглэж эхэлснээс хойших хоёр дахь бага түвшний үзүүлэлт боллоо гэжээ.

Дэлхийн Цаг уурын байгууллагын тэмдэглэснээр, хүн төрөлхтний үйл ажиллагаа бол дэлхийн уур амьсгал дулаарч буйн хамгийн гол шалтгаан болж байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 9-р сарын 21-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гимун Нью-Йокт дээд зиндааны хурал хийж, улам олон улс орон Парисын уур амьсгалын өөрчлөлтийн гэрээг зөвшөөрөхийг шаардах юм байна.

 

                                                                                                           \Сарантуяа\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100