CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Шашны аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

09-14-2016 12:19

"Жүншинь" агентлагийн мэдээ: "Шашны өв үлдэгдэл, шашны соёл гэсэнгүй хоёр тал цөм шашны маш элбэг эх баялагтай. Пакистанаас Хятадад суугаа элчин сайд Масуд Халид Лхаст өчигдөр хэлэхдээ "Пакистан болон Хятадын Түвд шашны аялал жуулчлалын талаар эрчимтэй хамтран ажиллаж болох юм" гэжээ.

Мөн өдөр Масуд Халид Хятадын хэвлэлүүдэд ярилцлага өгсөн байна. Тэрээр хэлэхдээ "Би анх удаагаа Түвдэд ирж байна, эндэхийн сайхан орчин, хүмүүсийнх нь амьдралын байдал болон дэд бүтцийн бүтээн байгуулалт надад маш гүнзгий сэтгэгдэл үлдээлээ" гэжээ. Тэрээр мөн цааш нь хэлэхдээ, "Түвдийн хувьд хамгийн сайхан нь орон нутгийн иргэд юм. Учир нь аль ч газар уул ус байдаг боловч харин хүмүүс нь өөр өөр байдаг" гэжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Хятадын Түвдийн аялал жуулчлал, соёлын олон улсын 3-р яармагийн үзэсгэлэнд оролцсон бизнесмэнүүд голцуу Балба, Энэтхэг болон Хятадын зарим мужаас ирсэн байна. Харин Пакистаны худалдаачид харагдахгүй байна. Хойшид Пакистан энэхүү яармагт оролцох эсэх талаар асуусанд Масуд Халид "яагаад үгүй гэж ? Түвдэд шаардлагатай л юм бол, Пакистаны худалдаачид ирж оролцох болно. Эндэхийн хөгжлийн нөөц хүчин маш их, хоёр талын хамтын ажиллагааны ирээдүй маш өргөн уудам гэдгийг энэ удаа би Түвдэд ирээд олж мэдсэн" хэмээн хариулсан юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100