CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Хятад номын үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотод болов

09-07-2016 17:16

   

“2016 оны Хятадын номын үзэсгэлэн худалдаа”  Монгол улсын Улаанбаатар хотод боллоо. Энэхүү үзэсгэлэн худалдааг БНХАУ-ын Үндэсний хэвлэл мэдээлэл, Радио телевизийн ерөнхий хороо, БНХАУ-ын Боловсролын ном хэвлэлийн импорт экспортлох  ХХК санаачлан зохион байгуулсан юм. Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн  номын санд гурван өдөр үргэлжилсэн тус үзэсгэлэнд хятад хэл судлал, хятадын соёл,  эдийн засаг, амьдрах ухаан танин мэдэхүйн чиглэлийн мянга гаруй номыг дэлгэн тавьжээ. Тухайлбал “Ши Жин Пин Төр засаглах тухай өгүүлэх нь”,  “Хятад хэлний  900 үг”, “Шинэ Монгол-Хятад толь” зэрэг олон төрлийн ном, сурах бичгийг уншигчдад санал болгосон байна.
Энэ арга хэмжээний  зорилго, ач холбогдол юу болох талаар Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн  Төв номын сангийн Мэргэжилтэн Энхтүвшингээс тодрууллаа.
Өдрийн мэнд хүргэе. МУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль энэ үйл ажиллагааг дэмжин хамтран зохион байгуулсан. Зорилго, ач холбогдол нь юу болох талаар яриач ?
Хоёр орны боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Жишээлбэл хятад улсын хэл, түүх, соёлыг судлах хүсэл эрмэлзлэлтэй суралцагчдад энэ үзэсгэлэн худалдаа үр өгөөжтэй. Бид ирэх жил мөн уламжлал ёсоор зохион байгуулна. Бас орчин үед хүүхэд, залуус ном уншихаасаа илүүтэйгээр фэйсбүүк, твиттертэй нөхөрлөдөг болж. Уг нь ном уншиж байвал  сэтгэх чадвар сайтай, мэдлэгийн цар хүрээ өргөн, аливаа зүйлд нухацтай ханддаг болно шүү дээ. “2016 оны Хятадын номын үзэсгэлэн худалдаа”  арга хэмжээгээр дамжуулж мөн оюутан залуусыг номтой нөхөрлүүлэх, номонд дуртай болгох зорилготой.
 БНХАУ-ын Үндэсний хэвлэл мэдээлэл, Радио телевизийн ерөнхий хороо, БНХАУ-ын Боловсролын ном хэвлэлийн импорт экспортлох  ХХКомпаний төлөөлөгч Гау Жие:
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэхүү үзэсгэлэн худалдааны өнгө төрхийг хэрхэн харж байна ?
“2016 оны Хятадын номын үзэсгэлэн худалдаа”-г  гурав дахь жилдээ  зохион байгуулж байна. Оюутнуудад хятад номтой нөхөрлөх орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх, номын үнийг хэт өндөр тогтоохгүй байх нь бидний зорилго. Үзэсгэлэнд Хятад Англи хэлтэй хятад хэлний сурах бичигээс гадна Монгол хэл дээрх Хятад хэлний сурах бичгүүд байна. Уншигч олонд таалагдсан номоо авахад нь туслах хүрээнд хямдралтай үнийг санал болгосон.
Үзэсгэлэн худалдаанд оролцогч оюутан, залуус ямар ном, сурах бичгийг илүүтэй сонирхов ?
Бид олон төрлийн ном, сурах бичиг дэлгэн тавилаа. Тэдгээрийн дотроос “Ши Жин Пин Төр засаглах тухай өгүүлэх нь” “Хятадын соёлын нэр хотууд”зэрэг номыг худалдаж авсан. Мөн  хятадын эртний  утга зохиолын бүтээл, түүх, соёлын холбогдолтой номыг илдүүтэй сонирхож байна.
Танд баярлалаа. Амжилт хүсье.
Баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр их амжилт хүсье.

 
Бэлтгэсэн Т. Батчимэг

 

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100