2Автомашины олон улсын үзэсгэлэн болно
3Бээжингийн кино наадмын шилдгээр “Scary Mother” тодорчээ
5Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нартай уулзав
6Ши Жиньпин интернетийн аюулгүй байдлын тухай чухал үг хэлэв
Үл ялиг давхраатай нүд, өргөвтөр шанаа, даруухан царай гээд хаанаас нь ч харсан монгол төрхтэй энэ бүсгүйг А.Түвшинзаяа гэдэг. Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 1-нээс дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад Монголын үндэсний өдөр тутмын загвараа борлуулж эхэлсэн. Нийт 10 загвар гаргахаас эхний хоёроо борлуулаад байгаа түүнтэй ярилцлаа. Монгол үндэсний хэв маяг, онцлогийг орчин үеийн загварын чиг хандлагатай хослуулан урладаг тэрбээр өөрийнхөө бүтээлийг өмсөж ирсэн юм.
Анх хятадаар ярих нь битгий хэл ханз үсэгний талаар ойлголтгүй тус улсад хөл тавьсан ч бие даан суралцаж, одоо хятад хүнтэй торох зүйлгүй ярьдаг болсон гэхээр түүний хичээл зүтгэлийг үнэлээд баршгүй.
-Яагаад хувцас загвартай амьдралаа холбосон бэ?
-Багын л даавууны өөдсөөр хүүхэлдэйндээ хувцас хийгээд өмсүүлчихдэг хүүхэд байсан. Арван жилдээ “Үнсгэлжин”-д орох гэж шуудай бөглөө цуглуулж, загасан хэлбэртэй хувцас хийж байлаа. Мөн дэрсээр хувцас хийж, “Тариан түрүү” гэж нэр өгч байсан. Наймдугаар ангиа төгсөөд, загварын чиглэлээр сурахаар шийдэж, Үйлдвэр урлалын коллежийн хувцас дизайны ангид орж, дараа нь СУИС-ийг хувцасны зураач, дизайнер мэргэжлээр төгссөн. Энэ дашрамд, хувцасны загварт “дурлуулсан” Үйлдвэр урлалын коллежийн багш Энхтуяа, СУИС-ийн багш Мөнхцэцэг нартаа баярлалаа.
-Хятадад хувцсаа борлуулах энэ боломжийг хэрхэн олсон бэ?
-Би Хятадад ажиллаад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тэнд ажиллах замыг багш маань нээж, Чингис хааны нэрэмжит “Эртний Монгол соёлыг судлан хөгжүүлэх” компанитай холбож өгснөөр тус компани миний дипломын ажлыг ивээн тэтгэсэн юм. Дараа нь надад ажиллах санал тавьж, би дипломоо ч авалгүй тус улсыг зорьж байлаа. Ажиллаад жил болсны дараа “Гоёл” наадамд оролцож, шилдэг залуу дизайнер болсон. Дараа жил нь ОХУ-ын “Этно-Эрато” олон улсын үндэсний хувцасны наадамд өөрийгөө сорьж, дэд байрын шагнал хүртсэн юм. Энэ жил Хятадын “Мongol Queen” загварын компанийн удирдлагатай уулзаж, бүтээлээ тус улсад гаргах санал тавьсан. Ингэхдээ эх загвараа өөрөө гаргаж, тухайн компаниас гүйцэтгэл болон борлуулалтыг хариуцахыг хүссэн. Ингээд гэрээ байгуулж, бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд борлуулж эхэллээ. 10 загвар маань бэлэн болчихсон. Тэдгээрийн дөрөв нь зуны, үлдсэн нь хавар, намрын загвар.
Хүний нутагт амьдрахаар эх орон амьтай болж, Монголынхоо нэрийг сайн сайхнаар дуурсгах юмсан гэж боддог болчихдог юм байна. Манайхан ихэвчлэн гадаадаас хувцсаа авдаг. Энэ байдлыг халж, үндэсний онцлогоо шингээсэн хувцсаа өдөр тутам өмсдөг болгох нь миний зорилго.
-Борлуулалт хэр байна вэ?
-Интернэтээр борлуулж байгаа. Эхний хоёр загвараасаа тус бүр 50 ширхгийг хийж туршихад 60 хувь нь борлогдсон. Одоогийн байдлаар захиалга дуусаж, дараагийн загваруудаа гаргахад бэлтгэж байна. Хятадын өнцөг булан бүрээс интернэтээр захиалах боломжтой. 10 хоногийн дотор хүргэж өгнө.
-Хувцсаа хэдэн төгрөгөөр зарж байгаа вэ?
-Богино цамц 499, хослол 699 юань.
-2015 онд Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд Монголоо төлөөлж оролцсон Н.Ану таны загваруудыг амилуулж байгаа гэж сонссон. Загвар өмсөгчөө ямар шалгуураар сонгосон бэ?
-Эх оронч сэтгэлгээ дийлсэн үү, нэг ч гэсэн монгол хүний халаасанд мөнгө хийхийг бодсон. Ийм сэтгэл тээж, гэрэл зургийн студи болон загвар өмсөгчөө Монголоос сонгосон. Ану шийдэмгий, эрч хүчтэй, мэдрэмжтэй, миний шалгуурт яг таг нийцсэн.
-Хятадын загвар өмсөгчидтэй хамтран ажиллаж байв уу. Манайхнаас ялгарах зүйл юу байна вэ?
-Миний бодлоор манай загвар өмсөгчид их мэдрэмжтэй. Хятадууд бол цагийг яг таг баримтална. Хэн хийж байна, хөдөлж байна түүнийг дэмждэг. Гэтэл манайд жинхэнэ авьяас, хөдөлмөр өнгө, мөнгөнд дарагдаад байх шиг санагддаг.
-Загварын шоугаа хийх үү?
-Одоохондоо энэ талаар төлөвлөөгүй. Эхний ээлжинд өөрийгөө маш сайн бэлтгэх хэрэгтэй. Дутуу хагас хэдэн юм гаргачихаад шоу хийхийг хүсэхгүй байна.
-Хамгийн үнэтэй хувцсаа хэдээр зарж байсан бэ?
-Дипломынхоо ажлын загварыг 4500, хуримын хувцсаа 9000 юаниар зарж байсан.
-Монголд бол таны хувцсыг хаанаас авах вэ?
-Монголд худалдахгүй байгаа. Би эхлээд өөрийгөө гадаадын зах зээлд танилцуулж, дараа нь Монголдоо бүтээгдэхүүнээ борлуулахыг хүсдэг. Хятадад байр сууриа олчихвол эх орондоо бүтээлээ гаргахад илүү хялбар болно.
-Хятадын хэвлэлээр таныг хэрхэн бичиж байна вэ?
-Шинэ загвартай холбоотой мэдээлэл нэлээд гарсан. Телевиз болон радиод ярилцлага өгсөн.
-Хүний нутагт ажиллаж, амьдрах амаргүй. Бухимдаж, шантарсан үедээ өөрийгөө яаж тайтгаруулдаг вэ?
-Мэдээж ямар ч газарт бүх зүйл бэлэн, сайхан байхгүй. Надад харимаар санагдсан өдөр олон байсан. Тийм үедээ энэ бол ирээдүйн том зорилгын дэргэд юу ч биш, жижигхэн зүйл гэж боддог. Анх хэл ус мэдэхгүй, хүний нутагт тусгаарлагдчихсан юм шиг санагдаж, ганцаарддаг байлаа. Хүсэл мөрөөдөл маань намайг тайтгаруулдаг.
-Таныг тайтгаруулдаг тэр мөрөөдөл тань юу вэ?
-Би мөрөөдлөө ярих дургүй. Ярьж бус, чимээгүй байж байгаад хийх дуртай. Том яриад, хийдэггүй хүмүүст дургүй. Мөрөөдөл маань том, энэ бол дөнгөж эхлэл нь.
-Хувцас бурхан, бие чөтгөр гэдэг. Хувцас, биений талаарх таны ойлголт.
-Энэ үгтэй санал нийлдэг. Хувцсаар хүний биеийн ямар ч өөг дарах боломжтой.
-Загварынхаа санааг яаж олдог вэ?
-Унтах гээд хэвтэж байх үед, гадуур явж байхад санаа төрнө. Заримдаа бүр юу ч орж ирдэггүй үе байдаг. Бас гоё материал хараад загварынхаа санааг олох нь ч бий.
Бүх зүйлийг тэгээс эхэлсэн Коко Шанелын түүхэнд дуртай тэрбээр таван жил ажилласан компаниасаа гарч, ирэх сараас Хятадад итали хэлний бэлтгэлд сурахаар болжээ. Харин дараа жилээс загварын ертөнцийн “гал тогоо” Италид суралцана. Үүнийг л тэр мөрөөдөн, хөлсөө урсгаж олсон хэдэн төгрөгөө хойш хийжээ. Дэлхийн брэнд хувцсыг яаж хийдгийг сурч, улсынхаа нэрийг дэлхийд гаргахыг нууцхан хүсдэг түүний мөрөөдөл биелэх болтугай.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ
2Автомашины олон улсын үзэсгэлэн болно
3Бээжингийн кино наадмын шилдгээр “Scary Mother” тодорчээ
5Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нартай уулзав
6Ши Жиньпин интернетийн аюулгүй байдлын тухай чухал үг хэлэв
2Мал махны мөрдөх стандарт систем ашиглалтад орлоо
3Малчин О.Арвинбаярын о зохиол Хятадын сургуулийн сурах бичигт сонгогдов
4Үшин хошуу багш сурагч өрхийн тэргүүний хамтарсан ном унших үйл ажиллагаа зохион байгуулав
5Хөх хот “ хоёр уул нэг тал ” зэрэг ногоон төслийг эрчимжүүлж байна
6Хятадын сансар судлалын 6-р хүрээлэн хөгжил тийш...
7Хувьсгалт уламжлалыг түүчээлэн шинэ цаг үеийн сансрын салбарын залгамжлагч болно
8Ши Жиньпины Бүх Хятадын хоёр хуралд тавьсан илтгэлээс суралцан баталгаажуулья
9Ши Жиньпины шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын онол, удирдлага дор