CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хонконг эх газрын тамирчдын гол төлөөлөгчдийг хүлээн авлаа

08-29-2016 11:44

 

Рио Де Жанейрогийн олимпод оролцсон Хятадын эх газрын тамирчдын гол төлөөлөгчид 27-нд Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газрын хүлээн авалтад оролцож, Хонконгийн олон салбарын хүмүүстэй уулзлаа.

Хонконгийн засаг дарга Лян Жэнин хүлээн авалтын үеэр, Хятадын эх газрын олимпын тамирчдын гол төлөөлөгчдийг Хонконгийн олон салбарынхан таатай хүлээн авч байгаа бөгөөд тусай хүлээн авалт зохион байгуулж хүндэтгэл, талархлаа илэрхийлж байна. Рио Де Жанейрогийн олимпын тэмцээнд Хонконгийн ард иргэд Хятадын үндэсний багийн тамирчдыг чин сэтгэлээсээ уухайлан дэмжсэн юм. Тус олимпод оролцсон Хятадын үндэсний баг шилдэг амжилт гаргалаа гэжээ.

Лян Жэнин, Хонконгийн засгийн газар тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулахын дагуу спорт, сургууль, бүх нийгэмтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хонконгийн спортыг улам хүртээмжтэй, шилдэг, ёслол төгөлдөр болгохыг хичээнэ гэжээ. Тэрээр, Хонконг болон эх газрын спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, тамирчид харилцан суралцахыг хүсэж байна гэлээ.


                      \Навч\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100