CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын эхний баг тамирчид Риогийн Паралимпийн наадамд мордлоо

08-22-2016 17:32

 

Синьхуа агентлагийн мэдээ: Риогийн Паралимпийн наадамд оролцох гэж буй Хятадын тамирчдын эхний баг тамирчид Риод очиж бэлтгэлээ хийхээр 21-нд Бээжингээс мордлоо. Энэ баг Байт харвааны баг, Тэргэнцэртэй уралдааны баг, Суугаа волейболын баг болоод ажилтныг багтаасан 52 хүнээс бүрджээ.

Риогийн Паралимпийн наадам 2016 оны 9-р сарын 7-18-нд зохиогдоно. Тус наадамд 22 төрлийн том тэмцээн, 528 төрлийн жижиг тэмцээн зохиож, 170 гаруй орны 4350 тамирчин оролцоно. Риогийн Паралимпийн наадамд оролцох Хятадын тамирчдын баг 8-р сарын 3-нд Бээжинд байгуулагджээ. Энэ багийг Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дарга, Хятадын Паралимпийн хорооны дарга Жан Хайди даргалж байгаа юм. Риогийн Паралимпийн наадамд Хятадын талаас 308 тамирчныг багтаасан 499 хүн оролцоно.

                                                                                                  /И.Сандаг/

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100