“Үзэсгэлэнт Хятад орон”-ыг тольдохыг хүсвэл...
08-20-2016 16:58
Хятадын эртний дурсгалт газруудын нэг болох Чин Ши Хуан хааны бунхны цэрэг морины хүүхэлдэйн музейд зочилж, Хуан шань уулын ноён оргилоос говь цөлийн дунд орших Дунхуань нуурын эрэг хүртэл аялуулсан нэгэн үзэсгэлэн үүдээ нээжээ.
Хятадын Жэжян мужийн гэрэл зургийн хэвлэлийн хорооноос хэвлэсэн “Фото Хятад орон” болон “Өнөөдрийн Өвөр Монгол ” хэмээх хятадын 30 гаруй гэрэл зурагчдын бүтээлийг толилуулсан “Үзэсгэлэнт Хятад орон” гэрэл зургийн үзэсгэлэнг ийн олон нийтэд сонирхуулж буй нь энэ аж.
Өвөрмонголын дөрөв дэх удаагийн соёлын өдөрлөгийн хүрээнд дэлгэгдэж буй уг үзэсгэлэнд Хятад нутгийн байгалийн үзэмж, хүмүүнлэг соёлын бүтээл, Өвөрмонголын хотуудын бүтээн байгуулалтын шинэ дүр төрхийг гэрэл зургийн хальснаа буулгаж, монголчуудад танилцуулж байна.
Энэхүү соёлын өдрүүдэд зориулан гаргасан гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 21-ний өдрийг дуустал үргэлжлэх юм байна. Энэ өдрүүдэд Хятад орны үзэсгэлэнт байгалийг мэдрүүлэх ховор гэрэл зургийн агшинг дэлгэн харуулжээ.
А.Сүрэн
Гэрэл зургийг Н.Батмөнх