CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

С.Уудам найзуудтайгаа хамт тоглолт хийлээ

08-19-2016 15:07

 

 

“Таван тансаг” Хөлөнбуйрын хүүхдийн найрал дууны чуулгын тоглолт өчигдөр /2016.08.18/ Соёлын төв өргөөнд боллоо. 

 Уг тоглолтод Хөлөнбуйрын тал нутгийн хүүхдүүд Монгол, Хятад хэлнээ дуулж, сонирхуулав.  Мөн тоглолтод “Авьяаслаг Хятад” шоунд МУГЖ, дуучин С.Жавхлангийн дуулсан “Алсад суугаа ээж” дууг дуулж олны хайрыг хүртсэн дуучин хүү С.Уудам хүү оролцож, ая дуугаа өргөсөн юм.

Тус найрал дууны чуулга нь анх 2007 онд байгуулагдсан бөгөөд  “Таван тансаг” гэдэг нь Хөлөнбуйрын тал нутгийн Орцон, Эвэнк, Дагуур гурван үндэстэн болон барга, буриад хоёр овог аймгийн авьяаслаг багачуудаас бүрдсэн байна.


А.СҮРЭН

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
www.news.mn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100