CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын баг эмэгтэйн 10 метрийн тавцангаас үсрэх төрлөөр алтан медаль авах эрмэлзэлтэй байна

08-18-2016 13:32

 

Тухайн орон нутгийн цагаар 8-р сарын 18-нд Олимпийн наадмын уралдаан тэмцээн 13-дахь өдөртөө үргэлжилж байна. Хятадын тамирчин Рэнь Чянь, Си Я Жэ нар эмэгтэй 10 метрийн тавцангаас үсрэх тэмцээний алтан медалийн төлөө хүч үзэх болно. Эмэгтэйн волейболын хагас шигшээ тэмцээнд Хятадын шигшээ баг хуучин өрсөлдөгч Голландын багтай учраа таарчээ.
Бээжингийн цагаар 18-ны 20 цаг 20 минутад Риогийн олимпийн сэлүүрт завины эрэгтэй 200 метрийн ганцаарчилсан тэмцээнд Хятадын тамирчин медалийн төлөө өрсөлдөх болно. Түүнээс нэг цагийн дараа болох эмэгтэйн сэлүүрт завины 500 метрийн ганцаарчилсан төрөлд Хятадын тамирчин Жоу Юй шувтаргын тэмцээнд оролцох болно.

  

Үүнтэй зэрэг явагдах эмэгтэйн өдөн бөмбөгийн ганцаарчилсан тэмцээний хагас шигшээ тэмцээнд Лондонгийн олимпийн аварга дэлхийд 1-рт жагсдаг Ма Линь, Ли Шюй Рүй нар алтан медаль авах эрмэлзэлтэй байна. Мөн өдөр бас Хятадын тамирчид эрэгтэй, эмэгтэй төрлийн хүрэл медалийн төлөө өрсөлдөх болно.

  

Хятадын спортын мастер Рэнь Цань Цань эмэгтэйн боксын 49 кг-ын жингийн тэмцээний хагас шигшээ тэмцээнд хуучин өрсөлдөгч Английн тамирчин Адамстай учраа таарах болно. Хятадын эмэгтэй бөх Жүн Шюй Чүнь Жоу Чянь 53 кг-ын жин болон 75 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдах болно.

                                                                                               /Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100