CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Заар өвсний нутаг

08-17-2016 17:13

 

Шиньжяны Хэ Жин шиян хотын нэгэн дүүрэгт хэдэн арван метр хавтгай дөрвөлжин талбайд заар өвс өнгө булаалдан дэлгэрч байна. Анхилуун үнэрт нь өнгийн эрвээхий согтуурахсан ийм л тансаг орчинд олон хүмүүн сэтгэлийн таашаал эдлэнхэн байдаг билээ.


 
Шиньжяны Казакын өөртөө засах жөүгийн Хэ Жин шиянд тэртээ зууны жараад оноос заар өвс анх тарьж эхэлжээ. Одоо энэхүү заарын таримал бүхий талбай нь Хятад улсын хэмжээнд тус төрлийн таримлын нийт талбайн 90-ээс дээш хувийг эзэлж байгаа юм байна. Заар өвсний хатаамал цэцэг, тос зэрэг бүтээгдэхүүн нь гадаад дотоодын зах зээлд өндөр эрэлттэй байдаг.  Тиймээс Хятад улсын тариалангийн яамнаас Шиньжяны Или жүөгийн Хэ Жин шияныг “ Хятадын заар өвсний нутаг ” хэмээн нэрийджээ. Өнөөдөр тус нутагт заар өвс тарих, боловсруулах , борлуулах зэргийг цогцоор нь хөгжүүлж, мөн аялал жуулчлалтай уялдуулж байгаа юм байна.


 
Дараах зургуудыг Шиньжаны  Хэ Жин шияны Же юөү заар өвсний талбайд  буулгав. Таалан сонирхоно уу. 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100