CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Хятад улс сансрын түүхэнд шинэ хуудас нээлээ

08-16-2016 14:08

БНХАУ дэлхийн анхны квантын тооцоололд суурилсан харилцаа холбооны хиймэл дагуулыг хөөргөлөө.

 

631 кг жинтэй, эртний Хятадын философич Мозигийн (Micius) нэрээр нэрлэгдсэн хиймэл дагуулыг энэ сарын 15 ны шөнийн 1:40 цагт баруун хойд Хятадын Жючуань сансрын төвөөс Long March 2D пуужинд тээвэрлэн хөөргөсөн байна.

Хиймэл дагуул нь дэлхийн гадаргаас 500 км орчим өндөрт хоёр жилийн хугацаанд ажиллана.

Энэ хиймэл дагуулыг хөөргөснөөр сансар ба дэлхийн хооронд дундаас нь задруулах ямар ч боломжгүй квантын харилцаа холбоог турших юм.

Уг холбоо харилцаанд гаднаас хандах оролдлого гарвал түүнийг бүртгэн авч холбогдогч талуудад мэдээлдэг, агуулгаа өөрчилдөг, дамжуулалтаа зогсоодог юм.

Өөрөөр хэлбэл ийм түвшний холболтыг хакдах ямар ч боломжгүй буюу одоог хүртэл задлах арга технологи гараагүй байгаа.

Ийнхүү  Хятад улс квантын тооцоололд суурилсан сансрын харилцаа холбооны салбарт тэргүүлж эхэллээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100