CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Олимпын наадам тэмцээн 9 дэх өдөртөө орлоо

08-15-2016 12:04

Орон нутгийн цагаар 8-р сарын 14-нд Рио-2016 олимпын наадам тэмцээн 9 дэх өдөртөө орлоо. Олны анхаарлын төвд байгаа эрэгтэйн 100 метрийн финал 14-ны орой явагдах юм. Хятадын багийн хувьд усанд үсрэх, хүндийн өргөлт болон байт харвааны гурван төрөлд алтан медалийн төлөө өрсөлдөнө.

15-ны үүрийн 1:00 цагаас эхлэн өрсөлдөөнт гимнастикийн төрөлд 4 алтан медалийн эзэд тодорно. Хятадын эрэгтэй тамирчид эрэгтэйн чөлөөт гимнастикийн болон харайлтын финалд үлдэж чадаагүй, харин тамирчин Шан Шүнь-сун эмэгтэйн өндөр нам савлуурын финалд оролцож, Ван Янь эмэгтэйн харайлтын финалд оролцох болно.

Хятадын эмэгтэйн волейболын баг 15-ны үүрийн 4:00 цагаас хүчирхэг Америкийн багтай өрсөлдөх болно. Хятадын багийн хувьд энэ бол хэсгийн тэмцээний сүүлчийн тэмцээн юм. Хятадын баг нэгэнт дараачийн шатны тэмцээнд шалгарч үлдсэн. Хэрэв Америкийн багт хожигдвол хэсгийн дөрөвдөгч дүнгээр шалгарах болно. Хятадын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн баг ч Риогийн олимпын наадмын хэсгийн тэмцээний сүүлчийн тэмцээндээ оролцох болно.

Хөнгөн атлетикийн тэмцээнд өнөөдөр 5 алтан медалийн эзэд тодрох юм. Өмнөх удаагийн олимпын аварга Усайн Болт Америкийн тамирчин Гатлинтай дахин хурдаа сорих болно. Хятадын тамирчин Су Бин-тянь болон Шие Шэнь-Еэ тус төрлийн хагас финалд үлдэхээр өрсөлдөх болно. Газрын теннисний төрөлд гурван алтан медаль тодорно. Эрэгтэйн ганцаарчилсан төрлийн финал Аргентины тамирчин Дел Птро болон Английн тамирчин Мюррей хоёрын хооронд явагдана. Гольфын төрөлд ч энэ удаагийн наадам тэмцээний анхны алтан медаль тодрох юм.

 

                                          \Уртнасан.\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100