CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

10-ны өдөр Хятадын "гурван том мөрөөдөл баг" тэмцээнд оролцоно

08-10-2016 14:14

 

Орон нутгийн цагаар 10-нд, Риогийн олимпийн наадмын олон төрлийн уралдаан тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Хятадын ширээний теннис, усанд сэлэлт, эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн гурван алтан медалийн төлөөх "мөрөөдөл баг" анх удаагаа шувтаргын тэмцээнд оролцож байна. Хятадын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөг, эмэгтэйчүүдийн гар бөмбөг, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн ч гурав дахь ээлжийн тэмцээнээ угтан авлаа.
  
Бээжингийн цагаар 10-ны өдрийн 21 цагт, ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан хагас шигшээ тэмцээн болно. Дин-ин болон Ли Шяошя хэрэв 11-ний өдрийн 8 цаг хагасын шигшээд өрсөлдөж эмэгтэйчүүдийн ганцаарчилсан шигшээ тэмцээнийг амжилттай давж чадвал дахин тэд хоёулаа өрсөлдөх болно.

Хоёр удаагийн тэмцээнд амжилт үзүүлж чадаагүй Хятадын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг Венесуэлийн багтай өрсөлдөнө. Хятадын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг боломжийг ашиглан амжилт үзүүлж чадах болов уу? Хятадын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг ч дэлхийд гуравдугаарт жагсаж байгаа Испанийн багтай өрсөлдөх болохоор Хятадын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг маш их өрсөлдөөнийг үзүүлэх болно.

\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100