CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Зуны улиралд юу идвэл турах вэ?

08-05-2016 13:56

 

Зун цаг ирэхэд бүсгүйчүүд турж гоолиг болохыг хүсдэг. Тэгвэл зуны улиралд юу идвэл турахад тань туслах вэ?. Ингээд гоолиг болоход тань туслах хүнсийг танилцуулья .

 

Нэг : Төмс 

  Төмсийг хүмүүс илчлэг өндөр гэж эндүүрдэг. Үнэн хэрэгтээ эсрэгээрээ төмс нь зөвхөн гэдэс цатгах хүнс дундаа илчлэг чанар хамгйин бага  юм  байна. Үүнээс гадна, төмс нь хөгшрөлтийн эсрэг сайн нөлөө үзүүлдэг. Эмэгтэй хүний заавал сонгох хоол хүнсний нэг болно .

Хоёр : Өргөст хэмх

   Өргөст хэмхийг бусад хүнсний ногоотой харьцуулахад агуулагдах шим тэжээл бага. Гэхдээ өргөст хэмх нь витамин А, С, фоли, хүчил, эслэгээр баялаг бөгөөд олон төрлийн хоол хүнсэнд агуулагддаг нийлмэл нүүрс ус болох эслэг нь хүний биед өөх хуримтлахыг хязгаарладаг.

Гурав : Амтат гуа

   Амтат гуа амин дэмийг ихээр агуулдаг ч өөх тос байдаггүй. Нүүрс усны агууламж бага . Илчлэг чанар бага, зуны хэрэглээнд тохиромжтой хүнс юм .

Дөрөв : Таана

 


   Таана илчлэг чанар бага, их идсэн ч таргалахгүй. Амин дэм ихээр агуулдаг ч жин алдах, өтгөн хатах зэргийг эмчлэх олон давуу тал бий.

Тав : Гашуун амтат гуа

   Цаг агаарын дулаарал нэмэгдэж байгаа энэ үед гашуун амтат гуа нь хамгийн зөв сонголт. Учир нь гашуун амтат гуа нь хоргүйжүүлэх, хоолны дуршлыг бууруулах үйлчилгээтэй. Хамгийн гол нь гашуун амтат гуанд витамин С ихээр агуулагддаг. Илчлэг чанар, өөх тос багатайгаас гадна биений өөх тосыг хайлуулж, гэдэсний бохирдлыг цэвэрлэхэд тустай юм байна.

Зургаа : Ногоон шош


   Ногоон шош нь ус их, калори бага агуулдаг. Арьсны давхарга доор өөх тос хуримтлуулдаггүй, халуунаас хамгаалах, төрөл бүрийн хордлого тайлах, хүйтэн зууш хийхэд сайн сонголт болдог байна .

Долоо : Хар мөөг


   Хар мөөг нь жингээ хасахад сайн туслагч болно. Ихээр идсэн тохиолдолд таны биеийн илүүдэл өөхийг арилгах боломжтой. Дэлүү ходоодонд сайн тэжээл өгдөг. Эрүүлээр турахад тань туслах хүнс юм .

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100