CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Түвдийн өөртөө засах орноор аялаарай

07-27-2016 16:32

Түвд үндэстний 45 хувь нь ТӨЗО-нд аж төрөх бөгөөд түвдүүд хятад-түвд язгуурын түвд хэлээр ярина. Түвдүүд газар тариалан, мал аж ахуй эрхэлж, хот суурины оршин суугчид гар үйлдвэрлэл, аж үйлдвэр, худалдаа эрхэлдэг. Түвдүүд буддын шашин шүтдэг, халуун сэтгэлтэй, дуулж бүжиглэх дуртай ард түмэн билээ. Тэд торго дурдангаар хийсэн урт ханцуйтай цамц өмсөнө. Эрэгтэйчүүд нь элбэг дээл, эмэгтэйчүүд нь ханцуйгүй урт дээл өмсөн нарийвтар бүсээр бүсэлдэг. Гэрлэсэн хүүхнүүд олон өнгийн солонгон хээтэй хормойвч зүүнэ. Тэд эрэгтэй эмэгтэйгүй гэзгээ сүлжиж, толгойн чимэг зүүх дуртай. Түвдүүд замбаа, хонь, үхрийн мах идэж, цагаан тостой цай, сүүтэй цай, хөх тариагаар нэрсэн архи уудаг. Эрт цагт түвдүүд нас барагсдаа газарт булж оршуулдаг байсан бол хожим буддын шашны нөлөөгөөр ил тавих буюу тэнгэр, гал, усанд оршуулдаг болжээ.
Мэньба үндэстэн
Мэньба үндэстэн бол Түвдийн өндөрлөгт нутаглан сууж буй эртний түүхт үндэстэн юм. Тэд түвдийн өмнөд нутаг Мөтүө, Линьжи, Цүөна сянд аж төрдөг. Мэньбачууд газар тариаланг голлож, мал маллаж, ойн аж ахуй, ан гөрөө, гар үйлдвэрлэл эрхэлнэ. Тэд улаан дээл, шаргал өнгийн түвд цэмбэн малгай өмсдөг. Эмэгтэйчүүд нь бугуйвч, ээмэг зэрэг гоёл чимэглэл эдэлж, эрчүүд нь бүсэндээ хутга зүүнэ. Мэньбачууд эрэгтэй эмэгтэйгүй архи ууж, хамрын тамхи татдаг. Хүнсэндээ цагаан будаа, эрдэнэ шиш, сагадын гурил хэрэглэнэ. Мэньба нарын дийлэнх нь Түвдийн уламжлалт буддын шашин шүтдэг. Зарим нутаг балар эртний бөө мөргөлтэй. Тэд нас барагсдыг ус, гал, тэнгэр, газарт дөрвөн зүйлээр оршуулах заншилтай.
Лүөба үндэстэн
Лүөба үндэстний олонх нь Түвдийн зүүн өмнөд хэсгийн Лүө-Юй нутагт газар тариалан, гар урлал эрхлэн аж төрдөг. Эрчүүд нь хонины ноосоор нэхсэн урт ханжаар, баавгайн арьсан малгай, бүрх өмсөнө. Эмэгтэйчүүд нь ташуу энгэр, нарийн ханцуйтай, богино цамц өмсөж, нарийн банзлаар гоёж, шилбээ орооно. Лүөба нар хүнсэндээ эрдэнэ шиш, тутарга, сагадын гурил хэрэглэдэг.

                                                Д.Гүнтөмөр

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100