CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад Хятадын 11 төрлийн өв бүртгэгдлээ

07-21-2016 10:20

 

Хятадын Ху Бэй мужийн Шэнь Нунжя болон Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Зүөжян Хуашань уулын хадны зураг дэлхийн өвд бүртгэгдсэнээр Хятадын 50 өв дэлхийн өвийн жагсаалтад орж, дэлхийд хоёрдугаар байр эзэлсээр байна. Ийнхүү дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн нийт өв 11 болж Австралийн дараа орж байна.

Хятадын барилга хот байгуулалтын яаманд 20-нд болсон хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, 1985 оны 12-р сард Хятад улс дэлхийн өвийн конвенцод нэгдэн орж, өдгөө дэлхийн байгалийн өвд улсынхаа өвийг хамгийн олон бүртгүүлсэн орны нэг болоод байна. Дээр дурдсан 50 дэлхийн өвөөс 30 нь соёлынх, 11 нь байгалийнх бол 4 нь байгалийн болон соёлын өв хосолсон, 5 нь соёлын үзэмжийн өв юм .

 /Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100