Умард нутгийн гэрэлт сувд Жин бє хv нуур
07-20-2016 14:53
Хятадын умард нутгийн гэрэлт сувд хэмээгдсэн Жин бє хv нуур нь Хар мєрєн мужийн Мv дань жян хотоос ємнє тийш 98 км зайд уулсын дунд оршдог. Тус нуур нь таван мянган жилийн ємнє дэлбэрсэн галт уулын хайлмаг чулуулаг Мv дань жян мєрний хуучин голдиролыг хаахад бий болсон гэж судлаачид хэлдэг аж. Мин улсын vеэс тунгалаг дөлгөөн арчсан толь мэт хэмээн шагшигдан гайхагдсан энэ нуур далайн тvвшнээс дээш 350 метр өндөрт байршилтай. Жин бє хv нуур нь 1214 хавтгай дєрвєлжин километр талбайг эзэлдэг бөгөөд нуурын vзэсгэлэнт бүсийг 1982 онд Тєрийн зєвлөлєєс улсын хэмжээний үзэсгэлэнт газруудын нэгээр зарлан тогтоосон юм.
Байгалын үзэсгэлэнт төрх, өнө эртний түүх соёлын дурсгалт зүйлсээс Жин бє хv нуурын цогцолбор газар бүрэлддэг. Хєхємдєг ногоон уул нуруудын дунд орших энэхүү нуур арал тохой ихтэй бөгөөд эртний соёлын ул мєр ч элбэг. Энэ хавийн хаврын цэцэг, зуны ус, намрын навч, євлийн цасыг байгал эх өөрийн уран гараар бүтээсэн үү гэлтэй хосгүй тансаг өнгө төрхийг агуулдаг аж. Дяо шvй лєvгийн өндрөөс унах сүрт усан хvрхэрээ, галт уулын амны эртний балар ой шугай, мандаж мєхсєн нь өнөөг хүртэл нууцлаг үлдсэн Бє хай тэнгисийн эртний улсын туурь зэргийг үзэж сонирхсон хэний ч сэтгэл догдлон дуу алдана. Үзэсгэлэнт сайхан байгаль бүхий нуур, галт уулын хайлмал чулуулагын элдэв дүрс хэлбэр бүхий агуй, ховор зэрлэг ан амьтан, элдэв төрлийн өвс ургамал гээд буй бүхэн нь аялагчдын сэтгэлийг өөрийн эрхгүй татдаг. Иймээс ч Жин бө хү гэж нэрийдсэн аж.