CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

3D Машинаар гурилан цутгамал хэвлэж байна

07-19-2016 13:36

 

    Хятад үндэстний уламжлалт хоол болох гурилан ороомог буюу цутгамалыг шингэн гурилаар хийдэг бөгөөд зөөлхөн үнэр амттай, хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Тэгвэл сүүлийн үед 3D машинаар гурилан ороомог буюу цутгамалыг хэвлэж, өнгө үзэмж хэлбэр хийцэнд нь өөрчлөлт оруулах болжээ. Энэхүү үндэстний уламжлалт хүнсэнд шинэчлэл авчирсан 3D машиныг Ү Имин гэх залуу бүтээсэн аж. Түүний бүтээсэн 3D машин нь шингэн гурилын урсах хэмжээнд тохируулан төрөл бүрийн хэлбэр дүрс бүхий цутгамал хийх хүчин чадалтай юм.

Өндөр цалинтай ажлаа орхиж гурилан ороомог буюу цутгамалын дэлгүүр ажиллуулав

    Ү Имин Чиньхуа их сургуулийг компьютерийн мэргэжилээр төгссөн боловч хоёр жилийн өмнө өөр ажилд орж улмаар гурилан ороомог буюу цутгамалын дэлгүүрийн эзэн болжээ. Түүний гурилан ороомогны дэлгүүр ажиллуулах болсон гол шалтгаан нь найз бүсгүйтэй нь холбоотой гэнэ. Учир нь түүний найз бүсгүй багаасаа гурилан ороомогт маш дуртай байсан аж.
    Тэрээр энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний зах зээлд судалгаа хийж, зөвхөн Бээжинд хотод өдөрт 100 мянган хүн гурилан ороомог худалдаж авч буй гэдгийг тооцоолжээ. Улмаар гурилан ороомогноос олох жилийн орлого 300 сая юан болдог хэдий ч энэхүү хүнсэнд брэнд бүтээгдэхүүн байхгүй байсан аж. Уг нь энэ төрлийн бизнесийг эрхлэхэд 8 ам метр талбай байхад л хангалттай. Ингээд Ү Имин жилийн 1 сая юаны цалинтай IBM компани дахь ажлаа орхиж, 400 мянган юаны хөрөнгө оруулж 2014 оны 7-р сараас эхлэн нэгэн метроны үүдэнд өөрийн анхны ороомогны дэлгүүрээ ажиллуулжээ .
    Тэр 7 сарын хугацаанд ямар ч реклам сурталчилгаагүйгээр хэрэглэгчдийг өөртөө татаж чадсан байна.

Тоглож хэлсэн нь үнэн болов

    Ү Имин энэхүү амжилтандаа сэтгэл ханасангүй, өөрийн гурилан ороомогоо 100 сая хүмүүст нийлүүлэх улмаар бренд бүтээгдэхүүн болгох хүсэлтэй байв. Ингээд тэрээр нэг удаа найз Ши Канлэтэйгээ уулзжээ. Ши Канлэ 3D машины бизнес эрхлэдэг аж. Тэд 3D машинаар гурилан ороомог хийх талаар жаахан хүүхдүүд шиг л яриа өрнүүлжээ. Гэвч тун удалгүй энэ яриаг үнэхээр бодит ажил болгох боломжтой эсэхийг туршиж үзэхээр болов. Ингэж 3D машинаар гурилан ороомог хэвлэх бизнесийн эхлэл тавигджээ.

Тоо хөөцөлдөхөөс илүү чанар чухал


    Ү Иминий өөрийн бүтээсэн 3D машинаа шинэчилэн улам сайжруулсаар..  Тэрээр: “Бид гурилан ороомог хийдэг байсан бол одоо ороомогны машин үйлдвэрлэгч компани болсон. Түүнчлэн 3D машинаар хийсэн гурилан ороомогны талаархи хүмүүсийн бодлыг өөрчилж зөвхөн 6 юань зарцуулаад уламжлалт үнэр амттай гурилан ороомогыг хэрэглэгчиддээ хүргэхээр зорьж байна” гэлээ.
   Өнөөдөр Ү Имин бусад ажлаа түр орхиод реклам сурталчилгаандаа голлон анхаарах болсон гэнэ. Одоо түүний 3D гурилан ороомогын машин Хятадын зах зээлээр тогтохгүй Австрал, Шинэ Зеланд, Канад зэрэг улс орнуудад борлогдож байна.

                                                          

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100