CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Ухаалаг утас ба эрүүл мэнд

07-18-2016 14:19

 

Техник технологи хөгжихийн хэрээр сөрөг үр дагавар бий болсоор байна. Энэ удаа бид бараг л өдөр шөнөгүй ашиглаж байгаа ухаалаг утас хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж буй тухай мэдээллийг хүргэж байна

Гар утас түр хараагүй болгоно


Их Британийн эмч нар харанхуйд ухаалаг гар утас ашигласны улмаас түр харалган болсон тохиолдлын талаар мэдээллэсэн байна. 22-40 насны хоёр эмэгтэй 15 минут орчим юу ч харахгүйд хүрсэн тул эмчид ханджээ. Анагаах ухааны “New England Journal” тус шинж тэмдгийн талаар нийтэлсэн байна.
Британийн эмч нар бүхий л төрлийн шинжилгээ хийж, бүсгүйчүүдийн харааны чадвараа түр хугацаагаар алдсан шалтгааныг тогтоожээ. Өөрөөр хэлбэл хоёр эмэгтэй орой унтахаар хэвтээд нэг нүдээрээ ухаалаг утсаа харж, нөгөө нүд нь дэрээр халхлагддаг байсан аж. Мэргэжилтнүүд энэ тохиолдолд нэг нүд гэрэлд, нөгөө нүд харанхуйд дасал болдог талаар тайлбарлажээ.
Ухаалаг утсыг унтраасны дараа хүний нүд харанхуйд дасан зохицох гэж урт хугацаа зарцуулдаг байна. Энэ нь нүд түр зуур юу ч харахгүй болох шалтгаан болсныг эмч нар өвчтөнүүдэд тайлбарлажээ. Тиймээс ийм таагүй зүйлээс зайлсхийхийн тулд харанхуйд дижитал төхөөрөмжийг аль болох хоёр нүдээрээ зэрэг харахыг зөвлөсөн байна.
Эрэгтэйчүүдийн бэлгийн чадварт сөргөөр нөлөөлнө
Гар утасны цахилгаан соронзон долгион муу гэдгийг хүн бүр л мэддэг. Биедээ байнга авч явах хэрэггүй ч гэж зөвлөдөг. Гэвч хүмүүс энэ зөвлөгөөг төдийлэн ойшоодоггүй.Судалгаагаар утсаа өмднийхөө халаасандаа хадгалдаг эрчүүдийн 47 хувьд нь эр бэлгийн эсийн тоо цөөрсөн, чанар нь муудсан болох нь тогтоогдсон байна.Тиймээс Их Британийн эмч нар эрчүүд өдөрт нэг цагаас илүү хугацаагаар гар утас халаасалж явах нь эр бэлгийн эсэд ноцтой нөлөө үзүүлдэг. Мөн гар утсыг өмднийхөө халаасанд хийж, эр бэлэг эрхтэнтэй ойрхон байлгаснаар үр тогтоох чадвар нь муудаж байгаа гэдгийг тогтоожээ.

Хүүхдэд ухаалаг утас маш их сөрөг нөлөө үзүүлдэг

 Гар утас, таблет, компьютер зэргээр өдөрт 4 болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны хүүхдүүдийн хувьд маш хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, мөн өсөлт хөгжил нь удаашрах эрсдэлтэй байдаг байна.
Тухайлбал: Гар утасны нөлөө нь 0-2 насны хүүхдийн тархины тогтмол хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн хөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулах талтай. Хэрвээ хүүхэд тань унтахаасаа өмнө телевиз, компьютер үздэг бол нойрны дутагдалд ордог. Энэ мэт олон сөрөг үр дагавартай гэдгийг судлаачид тогтоожээ.

Ухаалаг утас хорт хавдар үүсгэх нөхцөл болдог уу?

 Энэ тухай шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг сонирхоё. Гар утас нь “ионжоогүй цахилгаан соронзон цацраг” ялгаруулдаг. Энэ нь богино долгионы зуухтай ижил. Харин “ионжсон цацраг” биш. Энэ нь Рентген төхөөрөмжийнхтэй ижил. Ионжсон цацраг туяагаар эмчлэхэд хорт хавдар тусах магадлал нэмэгддэгийг бид мэднэ. Үүнд хэмжээ бас чухал үүрэгтэй.
2011 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага гар утасны цацрагийн хүнд үзүүлэх нөлөөг огт байхгүй биш байгаа гэж зарлажээ. Гэхдээ түүний эрсдлийн хэмжээ нь кофе болон давсалсан хүнсний ногооныхтой ижил ангилалд багтсан байна. Харин саяхны судалгаагаар гар утасны хэт их хэрэглээтэй хүнд мэдэгдэхүйц нөлөөлж болох ба дундаж хэрэглээтэй хүмүүст бараг нөлөөгүй гэж үзжээ. Гэхдээ судалгаагаар гар утасыг 10 жил хэрэглэсэн хүнд тархины хорт хавдар үүсэх эрсдэл 290% нэмэгддэг гэжээ.
Гар утас, утасгүй интернэтийг ямар ч хугацаагаар хэрэглэх нь зарим талаараа хортой, гэвч энэхүү шинэ судалгаа нь гар утсыг удаан хугацаагаар хэрэглэх нь хүний тархинд ямар их нөлөө үзүүлдгийг дэлгэн илчилсэн байна.
Мөн гар утаснаас хүний нүдэнд харагдахгүй боловч байнга цацарч байдаг цахилгаан соронзон цацраг нь хүний уураг тархийг гэмтээж өөрчилдөг гэдэг нь тогтоогдсон бөгөөд харин чухам яг яаж өөрчлөгддөг, ямар урхаг үр дагавруудтай болох нь одоо хир нь ойлгомжгүй, судлагдсаар байгаа .

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100