CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Их аварга Д.Дагвадоржийн бор үрээ соёолон насанд түрүүллээ

07-13-2016 16:53

 

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны морьд барианд орлоо. Хурдан соёолон насны морьдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийн хурдан бор үрээ төрийнхөө их наадамж түрүүлж, түмэн олноо баясгалаа. Бор үрээг Монгол Улсын Манлай уяач Д.Одгэрэл уяж хурдлуулжээ. Монголчууд соёолон адууг хамгийн хурдтай, иртэй, хийморьтой гэж үздэг. Соёолонгийн тоосонд даруулсан хүн тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлэгшээдэг. Тиймээс энэ насны морины уралдааныг маш олон хүн сонирхон ирж үздэг юм .


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, их аварга Д.Дагвадоржийн сэтгэгдлийг сонслоо.


-Баяр хүргэе. Тоосонд нь даруулахад хийморь сэргэдэг соёолон морь төрийн их баяр наадамд түрүү магнайд хурдлууллаа.


- Баярлалаа. Тулаад хэлэх үг олдохгүй байна. Намайг 2010 онд зодог тайлж ирэхэд миний соёолон төрийн их баяр наадамд айргийн тавд хурдалж байсан. Яагаад ч юм тэгш ойн жил соёолон мориор сайхан наадан түрүү магнайд хурдалж байна. Би өөрөө уяна гэж юу байхав манай Тод Манлай Гэрлээ ах, найз Буяннэмэх, өчигдөр их насанд аман хүзүү авсан Д.Баяраадаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлье.


- Унаган хурд галын энэ жилийн хоёр дахь амжилт байна?


- Тийм. Манай "Унаган хурд" галынхан энэ жил одтой сайхан наадаж байна. Уяачид үе үеийн Монгол уламжлалыг хадгалан цааш нь уламжлал болгон авч явж байгаа. Өнөөдөр миний хоёр  уясан соёолон хоёулаа өнгөлж яваад хээр соёолон маань суулаа. Бор соёолон борын төл, Гэрлээ ах надад бэлгэлсэн юм. Эцэг нь өөрөө 2010 онд улсын баяр наадамд айргийн тавд хурдалсан юм.

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100