CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Португал анх удаа Европын аварга боллоо

07-11-2016 11:39

 

“Евро-2016”-ын финалын тоглолт урд шөнө болж, Франц Португалын шигшээ багууд гал гарсан тоглолтоор үзэгчдээ баясгалаа. Тоглолтын туршид талбайн эзэн Францын баг илүүтэй бөмбөг эзэмшиж, хаалга руу цохисон. Тодруулбал, бөмбөг эзэмшилтийн харьцаагаар Францын баг 56 хувьтай, Португал 44 хувьтай байсан. Мөн францчууд 18 удаа хаалгаа онож, 7 удаа хаалгаа оносон бол Португал 10 удаа хаалга руу цохиж, 3 нь л хаалгаа оножээ.
Португалчуудын итгэл найдвар, багийн лидер, ноён нуруу болж байсан Кристиано Роналдо тоглолтын дөнгөж 24 дэх минутад гэмтэл авч,сэлгээний сандалд суусан нь португалчуудын айдсыг нэмэгдүүлсэн
Гэсэн хэдий ч Роналдагүй португалчууд бүтэн 120 минутын турш талбайн эзэдтэй хүчтэй өрсөлдсөний эцэст 113 дахь минутад Эдер Поштигагийн оруулсан цорын ганц гоолоор Европын аварга боллоо.


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100