CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Португал “Евро-2016” тэмцээний финалд шалгарлаа

07-07-2016 17:27

Евро-2016 тэмцээний шөвгийн 4-ийн эхний тоглолт өчигдөр шөнө боллоо. Энэ удаад Португал болон Уэйлсийн шигшээ багууд финалд шалгарах эрхийн төлөө тоглосон бөгөөд Португалчууд өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр Португал “Евро-2016”-ын шигшээ тоглолтод шалгарлаа. Гоолуудыг 50 дахь минутад Роналдо, 53 дахь минутад Нани нар хийжээ.
Энэ тэмцээнд төдийлөн амжилт үзүүлж чадахгүй гэх хүлээлттэй байсан португалчууд ийнхүү алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болж, мэргэжилтнүүдийн таамгийг эвдээд байна. Португалын шигшээ багийн супер од Кристиано Роналдо энэ тоглолтод гоолдсоноор нийт 9 гоолтой болж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Тэрээр энэ амжилтаараа Европын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон гоол оруулсан Мишель Платинигийн рекордыг давтлаа

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100