CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Шөвгийн дөрвөн багийн нэр тодорлоо

07-04-2016 13:28

 

“Евро-2016”-ын хасагдах шатны шөвгийн 8 багийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж, шилдэг 4 багийн нэр тодорлоо. Шөвгийн наймын эхний учраанд Уэйлсийн шигшээ баг Бельгийн шигшээг буулган авч, сенсацитайгаар гарч ирсэн. Мөн харьцангуй хүчтэй өрсөлдөж чадахгүй гэж хүлээгдэж байсан Португалийн шигшээ Польшийн шигшээг торгуулийн цохилтоор 3:5-аар хожсон юм. Шөвгийн наймын хамгийн анхаарал татаж байсан Герман Италийн шигшээгийн тоглолтод “Герман машин”-ууд илүүрхлээ. Тоглолтын үндсэн цаг 1:1-ээр өндөрлөж, хоёр баг торгуулийн цохилтоор ялагчаа тодруулсан. Хоёр тал тус бүр 8 цохилт хийхэд, Германчууд 6:5-аар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Исландын шигшээ баг Францтай маш нээлттэй тоглосны эцэст 5:2-оор хожигдол хүлээснээр тэмцээнийг өндөрлүүлсэн.
Ингэснээр шилдэг дөрвөн багаар Франц, Герман, Португал, Уэйлсийн шигшээ үлдлээ. Шөвгийн дөрөвт Франц Германы багууд тулах бол нөгөө тал Португал Уэйлс тоглоно. “Евро-2016”-ын алтан медалийн төлөөх тоглолт энэ сарын 10-нд болох юм.

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100