CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Франц, Герман, Уэльс, Итали, Хорват, Испани хэсгээ тэргүүлж эхлэв

06-14-2016 15:37

 

Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтууд дуусах шатандаа орлоо. Шилдэг 24 баг анх удаа өрсөлдөж буй тэмцээнд Франц, Швейцарь, Уэльс, Герман, Польш, Хорват, Испани, Италийн шигшээ багууд эхний гурван оноогоо авлаа. Харин Англи-Орос, Ирланд-Швед тэнцээд байна.
Спортын хамгийн том үйл явдлуудын нэг хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 10-ны өдөр Франц улсын нийслэл Парист нээлтээ хийсэн. Тэмцээн тус улсын 10 хотод ээлжлэн явагдаж, долдугаар сарын 10-ны шөнө өндөрлөнө. Энэ удаагийн нээлтийн тоглолт уламжлал ёсоор талбайн эзэн баг болох Франц, Румын улсын хооронд боллоо. Уг тоглолтод франчууд 2:1-ээр өрсөлдөгчөө хожиж, эхний гурван оноогоо авсан. Мөн өнгөрсөн өдрүүдэд “А”, “В”, “С”, “D”, “Е” хэсгийн эхний тоглолтууд боллоо.

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100